АНУ-ын шинэ засаг захиргаа өмнөх засаг захиргаанаас ялгаатай нь олон улсын хямарлыг зохицуулахад Орос улстай тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах шаардлагатай болохыг ухаарна гэдэгт Москва найдаж байна. Энэхүү харилцан ашигтай, хамтран ажиллах шаардлагатай тодорхой хэд хэдэн салбарт Сергей Лавров анхаарал хандуулсан юм. Нэгдүгээрт Стратегийн давшилтын зэвсгийн гэрээ-1 орлох стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээ байгуулах явдал юм. Энэ гэрээний үйлчлэх хугацаа 2009 оны 12-р сард дуусна. Хоёрдугаарт Умард Атлантын аюулгүй байдлын тухай шинэ гэрээ боловсруулж, гарын үсэг зурах тухай Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн санаачлагыг Барак Обамын засаг захиргаа сонирно хэмээн Москва найдаж байна. Энэ баримт бичиг өрнө-дорно урьдын хуваасан шугамаас татгалзаж, Ванкуверээс Владивосток хүртэл оролцог орнуудын аюулгүй байдлыг жигт хангана. Гүрж Өмнөд Осетид халдсан явдлаас НАТО-д төвтэй аюулгүй байдлын систем бүс нутагт энх тайван тогтоох чадалгүй болохыг харууллаа. Гуравдугаарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд 2007 онд В.Путины гаргасан санаачилгад анхаарал хандууллаа. Энэ нь пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах европын систем байгуулах хамтын жинхэнэ хүч чармайлттай холбоотой юм. Үүнийг хэрэгжүүлснээр орос-америкийн стратегийн харилцааг үндсээр нь өөрчилж, илүү тогтвортой ирээдүйн үндсийг тавина гэж Сергей Лавров үзэж байна. Польш, Чехид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах дэлхийн систем байрлуулах Жорж Бушийн засаг захиргааны төлөвөлөөний талаарх Барак Обамын байр суурийг Москва анхааралтай ажиглаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тэд пуужин-цөмийн зэвсэг хураах үйл явцыг үрэглжлүүлэх сонирхолтой байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн нь анхааралд өртсөн юм. Яваандаа үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх болох Стивен Хэдлийн Вашингтоны Олон улсын стратеги, судалгааны төвд хэлсэн үг дээрх сонирхолтой зөрчилдөж байна. Орос, АНУ бүхэлдээ хэд хэдэн чухал салбарт хамтран ажиллах шаардлагатай байгааг тэр хэлсэн юм. Москва халдан түрэмгийлсэн тухай, ямар зорилго агуулж байгаа нь тодорхойгүй зэрэг бүрэн эрхээ шилжүүлж байгаа засаг захиргааны таамаглалыг тэр давтан хэлсэн. Орос улстай хамтран ажиллах хүрээ нь тус улс өрнөдийн үнэт зүйлийг гэгчийг хэр хүндлэхээс хамаарна гэж тэр хэлсэн байна. Иймэрхүү алхам Америкийн орос улстай тогтоосон харилцаанд хэзээ ч ашигтай байгаагүй, цаашид ч үр ашиггүй хэвээр байна. Тэгш эрхийн үндсэн дээр, харилцан ашиг сонирхолыг харгалзсан, нээлттэй, америкийн талаас ямар нэг “хэрэв” байхгүй тохиолдолд Москва, Вашингтоны яриа хэлэлцээ үр нөлөөтэй болохыг Сергей Лавровын “Ньюсуик” сэтгүүлд гарсан нийтлэл дахин баталж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав