Аргентинд ням гаригт болсон “Дакар-2009” автомашины уралдааны хоёр дахь шатанд “Камаз-мастер” оросын багийн гурван тамирчин хүчтэй таван багт багтлаа. Манай сурвалжлагч дэлгэрэнгүйг хүргэнэ. “Дакар” олон улсын нэр хүндтэй автомашины уралдаан түүхэндээ анх удаа Африкт бус өмнөд Америкт болж байна. Өнгөрсөн жил 30 жилийн ойн уралдааныг терроризмын аюул заналын улмаас хойшлуулсан юм. Уралдааныг зохион байгуулагчид 2009 оны уралдааныг латин Америкт зохион байгуулахаар шийджээ. Автомашины уралдаанд оролцогч дэлхийн 50 гаруй орны тамирчид 9 мянган км зам туулахаас 6 мянган км зам нь хурдны тусгай зам юм. 14 шаттай маршрутын 11 нь Аргентины нутгаар, гурав нь Чилийн нутаг дэвсгэрийг дайрч байна. Уралдаанд түрүүлсэн тамирчдыг 1-р сарын 18-нд Буэнос Айрест шагнана. Уралдааны хоёр дахь шатны дүнгээс харахад “Дакар” автомашины уралдаанд 7 удаа түрүүлсэн “КАМАЗ-мастер” оросын баг ачааны автомашины ангилалд түрүүлэх магадлал өндөр байна. Оросын тамирчин Фирдаус Кабирова үзүүлэлтээрээ голландын багийн дараа хоёрт оржээ. “КАМАЗ-мастер” өөр хоёр баг айргийн тавд багтсан байна. Африкийн элсэн манхан дунд уралдаж дадсан тамирчид өмнөд Америкт болж байгаа уралдааны эхний шатанд чулуун цариг зэрэг бэрхшээлтэй тулгарав. Уралдааны эхний хэсэг болох тусгай замд машин эвдэрсэн, хөдөлгүүр ажиллахаа больсон, мотоцикл, машины дугуй хагарсан гэх мэдээлэл ирж байлаа. Оросын ачааны тэргийн тамирчид итгэл алдахгүй гэдэгт “КАМАЗ-мастер” багийн ахлагч Семен Якубов найдаж байна. «Бид өнөө хүртэл автомашины амортизаторын дутуу, сул талыг нөхөж, төгс болгосон. Унжлагыг нэлээд өөрчилсөн тул автомашин жигд хурд, хөдөлгөөнтэй болсон гэж оросын багийн ахлагч ярьж байна. Тэгэхлээр КАМАЗ машиныг үйлдвэрлэдэг Татарын Набережный Челны хотын оросын автомашины тамирчид өмнөд Америкт болж байгаа домогт “Дакар” автомашины уралдаанд 8 дахь удаа түрүүлэх боломжтой.

<сонсох>