Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Василий Михеев энэ тухай “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдав. Түүний хэлснээр Орос улс шинэ жилд дараах үндсэн сорилд зохих хариу өгөх шаардлагатай байна. «АНУ-ын шинэ засаг захиргаанд орос-америкийн харилцаа ямар байх вэ? Хоёрдугаарт нефтийн үнэ бага байгаа тохиолдолд оросын эрчим хүчний дипломат харилцаа ямар байх вэ? Гуравдугаарт санхүү-эдийн засгийн хямарлын нөхцөлд Европын Холбоотой шинэ харилцаа тогтоох шаардлагтай. Дөрөвдүгээрт ШХАБ-ыг бэхжүүлэхийн тулд Орос улсад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад шинэ санаачилга гаргах хэрэгтэй. Орос улсад 2012 онд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дөхөж байгаа үед орос улсын энэ чиглэлээр явуулж байгаа бодлогын гүйцэтгэх үүрэг аажмаар нэмэгдэнэ». Орос улс Хятад улстай тогтоосон харилцаагаа 2009 онд хадгална гэж Василий Михеев үзэж байна. Орос улсад ашиггүй бараа эргэлтийн бүтцийг өөрчлөх, нефть, хийн асуудлаарх яриа хэлэлцээнээс хоёр орны харилцааг олон талаар тодорхойлно. Токио, Сөүлийн тухайд оргилсон эсвэл доройтсон зүйл ажиглагдахгүй. Төв Азийн тухайд Орос, Хятад зэрэг бүс нутгийн удирдагч, АНУ зэрэг дэлхийг хамарсан удирдагчдын хооронд бүс нутгийн орнуудын янз бүрийн шинэ маневрийн хувилбаруудыг харж болно. Европын аюулгүй байдлын шинэ бүтэц бий болгох Д.Медведевийн санаачилгыг дэвшүүлэх тухайд энэ сэдвийг агуулгыг баяжуулах хэрэгтэй хэмээн Василий Михеев үзэж байна. Орос улс болон Европын Холбооны яриа хэлэлцээнд энэ сэдвийг байнга хөндөнө. Европ, Орос улсад санхүү-эдийн засгийн тогтворжуулах зорилтыг тэргүүн зэрэгт тавих тохиолдолд энэ яриа хэлэлцээ хэрхэн өрнөх вэ? Энэ бол шийдвэрлэх шаардлагатай сорил юм. Тэргүүлэх гүрний тухайд хүнд үед харилцаа, холбоотой ажиллах чадвар давамгайлна гэж шинжээч үзэж байна. «Дэлхийн тэргүүлэх орны эдийн засаг, санхүү, аюулгүй байдлын асуудлаарх Интеграцийн харилцан хамааралд тэргүүлэх орнуудын харилцаанд бэрхшээл, хагарал гарсан ч, муудаж, буурах хязгаарыг тодорхойлж байна. Бүгдийн ашиг сонирхолыг хөндөж байгаа, хүчээ нэгтгэх шаардлагатай зүйл бол терроризм, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, байгалийн гамшгийн үр дагаврын эсрэг тэмцэх, тэнгисийн дээрэм зэрэг юм». Үзэл суртал, улс төр, эдийн засгийн асуудлаарх санал зөрөлдөөнийг үл харгалзан тэргүүлэх улс орнууд харилцаа холбоотой ажиллах наад зах нь холбоотой ажиллахыг өдөөж, дэмжих хэрэгтэй гэдэгт Василий Михеев итгэлтэй байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав