ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенкогийн үзэж байгаагаар баталсан тогтоолын зарчим нь нэн даруй гал зогсоох шаардлага юм. Өнөөгийн хүнд нөхцөл байдлыг зохицуулах чухал мөчүүдийг харгалзсан тул Орос улсын дипломатч энэ баримт бичгийг цаг үеээ олсон, тэнцвэртэй хэмээн нэрлэллээ. Цус урсгахыг зогсоох, зөрчилдөгч бүх тал эвлэрэх үүргээ чанд биелүүлж, эцэстээ Газын зурвасаас израилийн хүчнийг бүрэн гаргана. Палестины нутаг дэвсгэрт өрнөсөн хямаралд оролцогчдод дэлхийн хамтын нийгэмлэг ийнхүү уриалж байгаа юм. Үүнээс гадна Аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүд асуудлын хүмүүнлэгийн хэсэгт онцгой анхаарал хандуулсан юм. Энгийн иргэдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл, хэрцгийлэл болон терроризм бүрэлдэхийг буруушааж, Газын зурвасын оршин суугчдад нэн тэргүүнд шаардлагатай бараа хүргэх бусад механизм, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүч чармайлтыг идэвхжүүлэххийг энэ тогтоолд уриалжээ. Энэ баримт бичигт олон талын зуучлалын хүчин чармайлтыг дэмжсэн нь Аюулгүйн Зөвлөлийн гол байр суурь юм. ХАМАС хөдөлгөөн болон израильчүүдийн хооронд яриа хэлэлцээг зохион байгуулах египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракеийн санаачилгын тухай өгүүлж байна. Москвад энэ жил Ойрх Дорнодын асуудлаарх бага хурал зохион байгуулахаар тогтоолд дурджээ. Александр Яковенко тогтоолыг үнэлэхдээ үүнийг онцлог тэмдэглэсэн юм: «Өргөн хүрээнд яривал баталсан тогтоолын төсөл Аюулгүйн Зөвлөл Газын зурвасын байдлыг тайван замаар зохицуулахыг дэмжиж байгааг илтгэжээ. Хэрэв бүхэлд нь яривал Ойрх Дорнодын асуудлыг тайван замаар зохицуулахын төлөө байна. Ойрх Дорнодын асуудлаарх уулзалтыг энэ жил Москвад зохион байгуулахаар заасан тогтоолын бие даасан хэсэгт нэлээд анхаарал хандуулах шаардлагатай. Тэгэхлээр тогтоол цаг үеээ олсон, хангалттай тэнцвэртэй гэж хэлэхээр байна. Зөрчилдөгч талууд Аюулгүйн Зөвлөлийн байр суурийг сонсоно гэдэгт найдаж байна. Тогтоолд агуулсан уриалга их хүчтэй». Хамгийн гол нь энэ нөхцөлд Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхийг хойшлуулж болохгүй. Амь үрэгдсэн хүмүүсийн гуравны нэг нь буюу 257 нь хүүхэд байна. Тогтоолыг батлах санал хураахад АНУ түтгэлзсэн нь ойлгомжгүй. Мөргөлдөөнийг хэвээр үлдээх хүсэлтэй байгаа бол хоёр талаас хэт даврагчдын гарыг суллаж байгаа хэрэг юм. Америк Ойрх Дорнодод нөлөөлөх өөр арга хэрэглэх боломжтой. Энэ нь Москва нэг бус удаа уриалж байсан арга хэмжээ билээ.

<сонсох>