Европын Холбооны гүйцэтгэх байгууллага Европын Комиссийн хэвлэлийн албаны мэдэгдэлд энэ тухай дурдав. Оросын тал хий дамжуулахад олон улсын хянал тавихаар тохиролцсон байна. Орос улс 1-р сарын 7-нд Украины нутгаар хий дамжуулахаа зогсоосон юм. Оросоос нийлүүлсэн хийн ихэнх нь европын хэрэглэгчдэд очоогүй тул Киевийг үүнд буруутгажээ. Украины тал анх ажиглагчдыг тэнд байлгахыг эсэргүүцэж, дараа нь “Газпром” компанийн төлөөлөгчдийг олон улсын бүлэгт оруулахаас татгалзжээ. Хий нийлүүлэхгүй тохиолдолд нэн хүйтэн өвлийн нөхцөлд хөлдөх аюул нүүрлэж байгаа тул европын орнууд хий нийлүүлэтийг сэргээхийн тулд Киевт шахалт үзүүлэхээс аргагүй болсон юм. Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин пүрэв гаригийн орой гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй хийсэн бага хурлаар Москва, Киевийн хоорондын хийн маргааны сэдвийг хөндлөө. Тэрээр онцлон тэмдэглэхдээ: «Үүссэн нөхцөл байдалд бид Украинтай аль болох яаралтай хэвийн, соёлтой, ил тод зах зээлийн харилцаанд шилжих шаардлагатай байна. Та бүхний анхаарлыг дараах нөхцөл байдалд хандуулахыг хүсч байна. Украинтай хиллэдэг улс орнууд 2009 оны эхний улиралд мянган шоо метр байгалийн хийг 470 орчим долларын үнээр авч байна. Ийм чухал нөөцийг Украин нэлээд хямд үнээр авч байгаа нь Европын Холбооны бие даасан улсын эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг өрсөлдөөнгүй байдалд оруулж байна. Украин өмнөх тохиролцоогоо биелүүлээгүй байгаа тул зах зээлийн үнээр хий авах ёстой гэж бид үзэж байна. Орос улс зах зээлийн үнээр украины нутгаар хий дамжуулахад бэлэн». Ерөнхий сайд орос улсаас эрчим хүчний нөөц экспортлох урсгалыг салаалуулах байр суурьтай байна. Цаашид Украинтай хий дамжуулахтай холбоотой маргаан даамжирвал “Газпром” компани ази, хойд америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд анхаарна. Орос улс одооноос Номхон далайд хийн хоолой тавьж байна. Үүний зэрэгцээ Хятад, Азийн чөлөөт зах зээлд хийн хоолой барина. Тэгэхлээр Орос улс дэлхийд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад үр нөлөөтэй дурын арга хэмжээ авахад бэлэн байна.

<сонсох>