Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо. “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Эрхэм сонсогчид оо, Шинэ жил боллоо. Бид та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэе. Та бүхэндээ хамгийн сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн ерөөе. Таны санасан болгон сэтгэгчлэн бүтэх ерөөл дэвшүүлье. Ховд аймгийн Булган сумын оршин суугч Ж.Баяндалайн илрүүлсэн дэлгэрэнгүй захидлаас тоймоо эхэлье. Тэрээр бичихдээ: “Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би танай радиог 1967 оноос тогтмол сонсож байна. Танай нэвтрүүлэг өргөн агуулгатай, сонирхолтойгоос гадна Монголын алс нутагт хүртэл сайн сонсогддог…”
Дархан хотын манай байнгын сонсогч Ц.Алтантуяа манай нэвтрүүлгийг байнга сонсож, өндөр үнэлдэг юм. Янз бүрийн салбарыг хамарсан орос-монголын харилцааны тухай өгүүлсэн материал түүний анхаарлыг онцгой татаж байна.
Улаанбаатар хотын оршин суугч Н. Төрбат монгол хэлний редакцийн ажилтнуудад уран бүтээлийн өндөр амжилт хүссэнд их баярлалаа. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг өндөр үнэлсэн байна. “Орос улсын шинжлэх ухаан, техникийн салбарт гарсан ололт амжилтын талаар илүү өгүүлэхийг хүсчээ.”Шинжлэх ухаан, техникийн ертөнц” нэвтрүүлгийг мягмар гариг бүрт нэвтрүүлж байгааг сануульяа.
     Эрхэм сонсогчид оо, захидал бичсэнд баярлалаа.
“Оросын дуу хоолой” радио Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулж асуулт, хариултын уралдаан явуулж буйг та бүхэн анзаарсан биз ээ. Хариултыг 2009 оны 7-р сарын 15 хүртэл хүлээн авч байна. Уралдаанд түрүүлсэн гурван монгол сонсогчийг үнэ бүхий бэлгээр шалгана. Асуулт хариултын уралдаанд хамгийн түрүүнд хариулт илгээсэн сосгогчид шагнал гардуулна.
Хамгийн түрүүнд хариулт илгээсэн сонсогч тодорлоо. Манай эртний сонсогч, Улаанбаатар хотын оршин суугч Цэнд асуулт хариултын уралдаанд хамгийн түрүүнд хариултаа илгээжээ. Түүнд баяр хүргэе.
   Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Эрдэнэт хотын оршин суугч Д.Лхагвасүрэнгийн хүсэлтээр “Дискотека Авария” хамтлагийн “Аав нар” дууг хүртэе.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай байнгын сонсогч Дархан хотын сонсогч Золбоо Хяхттай хиллэдэг нутагт нээгдэж буй худалдаа эдийн засгийн чөлөөт бүсийн тухай өгүүлэхийг хүсчээ.
Хяхттай шууд хиллэдэг нутагт Орос, Монголын шалган нэвтрүүлэх цэгт “Алтанбулаг” худалдаа эдийн засгийн чөлөөт бүсийг хэдийн албан есоор нээсэн. Монголчууд 5 жилийн турш энэ бүсийг байгуулсан. Үүний үр дүнд монгол, буриадууд ашгаа хүртэнэ. Юуны түрүүнд “Алтан-Булаг” бүст буриадын хүн амд ашигтай байна. Тухайлбал тус бүгд найрамдах улсын оршин суугчид хямд үнээр бараа чөлөөтэй худалдан авах боломжтой. Монголын тал 500 га газар чөлөөт худалдааны бүсийг тоноглож, хашаагаар хүрээлж, зам болон бусад дэд бүтцийг барьж, газрыг нь худалдсан байна. Монголын 80, оросын 14, Өмнөд Солонгосын 4, АНУ, Их Британийн тус бүр нэг нийт 100 гаруй компани худалдаа эдийн засгийн бүст өөрсдийн хэсгийг авчээ. Чөлөөт бүсийг нээсний дараа аж ахуйн нэгжүүд худалдааны лангуу, зоогийн газар, зочид буудал, соел-зугаа цэнгээний обьект барьсан байна. “Алтан-Булаг” чөлөөт бүст Монгол, Малайз, Сингапур, Хятад, Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн, тухайлбал өргөн хэрэглээний бараа, нэхий, үстэй дээл, каракуль, мебель, автомашин зэрэг овор их бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Орос улсынхаас хямд үнэтэй барааг зах зээлд худалдаж байна. Энэ бүс байгуулагдсанаар оросын иргэд бараа, таваар худалдан авахаар Манжур, Улаанбаатарыг зорьж, гаалийн зүдэргээтэй шалгалтаар орох шаардлагагүй юм. “Алтанбулаг” худалдаа- эдийн засгийн бүст ороход оросын иргэдэд гадаад паспорт, виза шаардлагагүй аж. Хяхтад ирээд хотын ердийн дэлгүүрт орж байгаа мэт тус бүсийн хаалгаар ороно. Бусад чөлөөт бүсийн адилаар энд мөн төрөөс тогтоосон хязгаарлалт бий. Хяхтад автомашины цуваа үргэлжилнэ хэмээн шинжээчид үзэж байна. Хот хөдөлгөөнд орж, нэг хүн сард 35 кг ачааг хилээр татваргүй оруулах боломжтой тул нутгийн ажилгүй хүмүүс бусдын ачааг зөөж мөнгө олоно. “Алтан-Булаг” бүс 2009 оны зунаас ажиллаж эхэлнэ.Энэ жил Монгол Улс орос-монголын хил дээрх “Алтанбулаг” хилийн шалган нэвтрүүлэх цэг, Хятадын “Замын-Үүд” хилийн цэгтэй холбосон 920 юм хурдны зам тавьж эхэлнэ. Энэ замын техник-эдийн засгийн үндэслэлийг хэдийн боловсруулсан.
      Улаанбаатар хотын оршин суугч Цэвэлмаагийн хүсэлтээр Григорий Лепсийн “Лабиринт” дууг хүргэе.
       ”Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Орос улсад байгаль, амьтан, ургамалыг хамгаалах тухайд авч байгаа арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг их сонирхолтой болохыг Увс аймгийн Буруунтүрүүн сумын оршин суугч Ш.Жамбалсүрэн, Өмнө-Говь амгийн оршин суугч Е. Бямбажав, Улаанбаатар хотын оршин суугч С.Дагвадорж нар захидалдаа бичжээ. Барын нутаглах тусгай хамгаалалттай газар байгуулах тухай өнөөдөр ярьж байна. Дэлхийн хамгийн ховор муурыг хамгаалахын тулд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путины захирамжаар “Бар” дархан цаазат шинэ газар байгуулна. Холбооны чанартай шинэ захиалагч улсын холбооны байгалийн захиалагч “Барсовый”, улсын орон нутгийн амьтан судлалын захиалагч “Борисовскийн плато”-ийн Хасанск, Уссурийск болон Приморийн хязгаарын Надеждины нутгийн нийт 169 429 талбай бүхий одоогийн тусгай хамгаалалтай газар нутгийг холбооны шинэ захиалагч нэгтгэнэ. Мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу Орос улсын засгийн газрын дэмжлэгээр Байгалийн нөөцийн яам ойрын үед тусгай хамгаалалттай газрыг оновчтой удирдах шаардлагатай алхам хийнэ. Дэлхийн онгон байгалийг хамгаалах сан бар хамгаалахын тулд хууль бус анчидтай тэмцэх тусгай бүлэг байгуулжээ. Үүнээс гадна тус сан хятадын мэргэжилтнүүдтэй хамтран хил дамнасан дархан цаазат газар, барын нутагладаг газрыг аж үйлдвэрийн зорилгоор ашиглаж, сүйтгэхээс хамгаалах, хүн амд боловсролын хөтөлбөр явуулж, барын арьсыг хууль бусаар хил давуулахыг таслан зогсооход гаалийн байгуулагуудтай хамтран ажиллаж байна. Дэлхийн онгон байгалийн сан хоёр жилийн өмнө “Барын нутагт” зочдыг хүлээн авах төв байгуулсан юм. ОХУ-ын экологи, байгалийн нөөцийн Удирдлагад энэ ховор амьтан нутагладаг газар нэгдсэн байгалийн тусгай хамгаалалтай газар байгуулах явдал юм.
      Дуучин Филипп Киркоровын дуулсан “Би амьдралаа чамд өгье“ дуугаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Монголын Байгаль орчны яам, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчид биологийн болон аюултай хог хаягдлыг боловсруулах Владивостокийн үйлдвэрт саяхан очсон юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт үүнтэй төстэй үйлдвэр барихын тулд “Росподимпорт” компанийн боломжийг судлахаар тэд иржээ. Биологийн хог хаягдал боловсруулах Владивостокийн үйлвэр нь НҮБ-ын аж үйллдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн ЮНИДО байгууллагаас очихыг зөвлөсөн объектын жагсаалтад багтдаг гэж Монголын төлөөлөгчид тэмдэглэв. Монголын төлөөлөгчид харсан үзсэн бүхэнд сэтгэл хангалуун байсан бөгөөд улс орны онцгой нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуулт тавьсан юм. Хаягдлыг том орон зайд байрлуулах шаардлагатай тул түүнийг боловсруулахад нүүдлийн цогцолборын хувилбарыг санал болгосон юм. Энэ төслийг зохих ёсоор санхүүжүүлэх асуудлыг шийджээ.
     Тувагийн засаг захиргааны дэргэдэх цагаачлалын асуудал эрхэлсэн яамд хоорондын комиссийн саяхны хуралдаанд гадаадын ажиллах хүчнийг авч ажиллуулах 5 өргөдлөөс нэгийг нь баталжээ. Монгол Улсаас хийл, эрдүү хийлийн багш нарыг урьж ажиллуулах тус бүгд найрамдах улсын урлагийн сургуулийн өргөдлийг баталсан байна. Тус бүгд найрамдах улсын засаг захиргаа энэ өргөдлийг авч үзэх үеэр тус сургуулийн захирал Валерий Ондар Кызылийн урлагийн сургуулийн хийл чавхадаст хөгжмийн анги 46 жилийн турш ганц ч мэргэжилтэн төгсөөгүй гэжээ. Тус комисс өргөдөлд хууль зөрчсөнийг илрүүлж, Тувагийн Соёлын яаманд татвар ноогдуулсан ч, авьяастай хүүхдүүдийг сургах шаардлагатай байгааг харгалзан өргөдлийг баталжээ. Тэгэхлээр тувагийн соёлын сургуулийн хийл, эрдүү хийлийн ангид удахгүй Монгол багш нар хичээл заана.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөж байна. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.

<сонсох>