Эрхэм сонсогчид оо, Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье. Та бүхэнд урт удаан наслахыг ерөөж, санасан болгон чинь сэтгэгчлэн бүтэхийг ерөөе. Шинэ жилийн эхний өдөр бид та бүхэнд хөгжмийн бэлэг гардуулахыг хүсч байна. Та бүхэнд Борхүүгийн Амархүүгийн концертыг хүргэе. Дуучин Б.Амархүү болон “Премьер-министр” хамтлагийн “Супер-звезда” дууг хүргэе. Б.Амархүү багаасаа хөгжмөөр хичээллэжээ. Тэрээр тусгайлан хөгжим сураагүй юм. Б.Амархүүг 7 настайд түүний эцэгт Монгол Улсын соёлын яам Улаан-Үдэд очиж, Буриадын үндэсний цирк нээхийг санал болгосон юм. Түүний эцэг саналыг хүлээж авчээ. Борхүү гуай тус циркт найруулагчаар маш сайн ажилласан байна. Дараа нь түүнийг “Байгал” театрт ерөнхий найруулагчаар ажиллахыг урьжээ. Б.Амархүү нэгдүгээр ангидаа Улаан-Үдийн төмөр замчдын соёлын төвийн “Веселушки” ардын урлагийн хамтлагт орсон байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.Амархүү поп хөгжимд татагдаж, эстрадын дуулаачийн студид хичээллэж эхэлжээ. Б.Амархүүг сургуулиа төгсөхөд аавынх нь ажил нэгт нөхдийн нэг театрт дуучнаар хүчээ сорихыг урьжээ. Тэрээр хоромхон зуур гоцлол дуучин болсон байна. Үүнээс гадна бүгд найрамдах улс болон бүс нутаг хоорондын олон наадамд тэр түрүүлжээ. “Дэлхийн хязгаарт чамтай хамт” энэ дууг Б.Амархүү дуулж байна.Б.Амархүүг Орос улсын шилдэг дуучин шалгаруулах “Ардын жүжигчин” телевизийн уралдаанд оролцохыг найзууд нь ятгажээ. Тэр шалгаруулалтад тэнцэж, Москвад төслийн шувтаргад шалгарч, тэндээ амьдрах болсон байна. Б.Амархүү “премьер-министр” нэрд гарсан хамтлагтай гэрээ байгуулж, гоцлол дуучнаар ажиллаж байна. Их хөдөлмөрлөж, улс орноор аялж, цомгоо бичүүлэх болжээ. Ажлын шахуу хөтөлбөрөөр ажилладаг тул дуучин залууд амрах зав бараг үгүй. Залуу дуучин чөлөөт цагаараа нойр авч, сагсан бөмбөг тоглодог байна. Тэрээр Улаан-Үдэд аав ээж дээрээ ховорхон зочилдог. Эцэг эх нь хайртай хүүгээ зөвхөн телевизээр л хардаг байна. Энэ жил гэр бүлээрээ баяраа угтах гэж байна. Б.Амархүүгийн эцэг эх хүүтэйгээ шинэ жил угтахаар Москвад иржээ. Б.Амархүүгийн дуулсан “Ма-Мария” бас нэг дууг сонсоцгооё. Б.Амархүү олсон нэр хүнддээ дулдуйдан гараа хумин суух бодолгүй байна. Одоо залуу дуучны алдар Орос улсын хил давж, ойрын гадаадын орнуудад түгж байна. Б.Амархүүг Монголчууд их хайрладаг. Түүнийг ерөнхийлөгч өөрийнхөө өргөөнд хүлээн авч уулзсан. Бид өнөөдрийн баярын концертоо өндөрлөж байна. Б.Амархүүгийн дуулсан “Газар тэнгэрийн хооронд” дууг хүргэе.

<сонсох>