Киев хий дамжуулах Орос улстай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй шинэ жилийн өмнө Оросын “Газпром” компани, европын хэрэглэгчдийг унтууцууллаа. Украин улс орос улсаас авсан хийн төлбөрөө барагдуулаагүйн улмаас сар хагасын өмнөөс энэ хүнд байдал илэрсэн билээ. Тэр үед “Газпром” компани “Нафтогаз Украин” компани урт хугацаанд нааштай үр дүн гараагүй яриа хэлэлцээ хийж эхэлсэн юм. 2005 оны төгсгөлд мөн 2006 оны эхэнд мөн ийм байдал үүссэн билээ. Украины тал өрөө төлж барагдуулаагүй тул Орос улсын концерн “хөх түлш” нийлүүлэхээ зогсоохоос аргагүй болсон бөгөөд украины төр засаг хий дамжин өнгөрүүлэх хоолойноос хууль бусаар хий авах болсон юм. Үүссэн нөхцөлд “Газпром” компани хэргийн үйл явцыг европын ажил нэгт нөхөддөө танилцуулжээ. Украин хэдэн жилийн өмнөх шиг хууль бусаар хий авч эхэлбэл хийн нөөц хүрэлцэх эсэхийг европын орнууд, компани тооцож байна. Энэ зорилгоор бэлтгэл ажил эхлүүлсэн шуурхай штаб байгуулжээ. Хийн концернийн удирдах дарга Алексей Миллер байдал муудахаас зайлсхийх боломжтой гэж сүүлчийн мөч хүртэл найдаж байсан юм. Тэр хэлэхдээ: «Хэдхэн цаг хүлээх үлдлээ. Хэрэв Украин 12-р сарын 31-ий орой өрөө төлж барагдуулахгүй бол “Газпром” компанид хий нийлүүлэх ямар ч үндэслэл байхгүй юм. Гэхдээ Украин улс өрөө бүрэн төлж, 2009 онд хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурана». Европын орнууд даатгуулж байна. Тухайлбал Австрид ирэх оны 1-р сарын 1-ээс оросоос нийлүүлэх хийг хянах шинжээчдийн бүлэг байгуулав. Тус улсын эдийн засгийн сайд Райнхольд Миттерленер энэ тухай мэдэгдлээ. Украин хууль бусаар хийг замаас нь авч ашиглавал шүүхээр хэргийг шийдвэрлүүлж, торгоно. Боломжийг дутуу үнэлж болохгүй, Украинд өнөөгийн байдлаар өөрийн хэрэглэгчдээ хий нийлүүлэх, мөн дамжуулах хоёр гэрээтэй. Эдгээрийг нэг бүхэл гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав