Төрийн Думын доод танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев “Российская газета” сонинд ийнхүү бичжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 6-р сарын 5-нд хуулиар үүрэг хүлээх ийм шинэ гэрээнд гарын үсэг зурахыг санал болгосон юм. Тэрээр Германд анх айлчлахдаа энэ тухай мэдэгдсэн байна. Энэ санаачилгаар НАТО, Европын Холбоо, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, хуучин зөвлөлтийн орон зайд ажиллаж байгаа аюулгүй байдлын байгууллагын гишүүн орнуудын оролцоотой ийм баримт бичиг боловсруулах яриа хэлэлцээний үйл явцыг эхлүүлэхийг заажээ. Юуны түрүүнд Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага юм. Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан зэрэг улс тус байгууллагын гишүүн юм. Ерөнхийлөгч Д.Медведевийн саналд гурван “үгүй” агуулж байна. Нэгдүгээрт ямар ч орон бусад орны аюулгүй байдалд хор хохирол учруулж өөрийн аюулгүй байдлаа хангах ёсгүй. Хоёрдугаарт цэргийн ямар ч холбоо эсвэл эвслийн үйл ажиллагаагаар аюулгүй байдлын нэгдсэн ерөнхий орон зайг сулруулж болохгүй. Гуравдугаарт ямар ч улс орон гэрээнд оролцогч бусад оронд хор хохирол учруулж цэргийн холбоог хөгжүүлж, өргөжүүлж болохгүй. Европ тивд аюулгүй байдал, бэрхшээлтэй асуудлыг бүрэн шийдэх боломжтой тул оросын нэрд гарсан парламентын гишүүн Д.Медведевийн санаачилгыг сануулсан юм. Энэ нь юуны түрүүнд Москва эсэргүүцэж байгааг үл харгалзан НАТО өргөжиж, Орос улсын хилд дөхөж байгаа, өрнөд Украин, Гүржийг НАТО-д элсүүлэхийг чармайж байгаа зэрэгт хамаатай юм. Гүрж улс Өмнөд Осет, оросын энхийг сахиулагчдын эсрэг халдан түрэмгийлсэн нь НАТО болон Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага европын аюулгүй байдлыг дэмжих чадваргүй болохыг харууллаа. НАТО Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээний талаарх байр сууриа тодорхойлох ёстой. Орос улс энэ гэрээг хэдийн баталсан ч, АНУ болон түүний холбоотнууд батлаагүй юм. Тиймээс Москва Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээг биелүүлэхээ түр азнахаас аргагүй болжээ. Польш, Чехид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах АНУ-ын төлөвлөгөөг нарийн чанд, шударгаар судлах шаардлагатай. Орос улс үүнийг эсэргүүцээд зогсохгүй Европт пуужингийн довтолгооноос хамгаалах хамтын систем байгуулах өөр хувилбарыг санал болгож байна. Энгийн үгээр 21-р зууны геополитикийн бодит байдалд нийцсэн гэрээг европ болон дэлхийд хэрэгтэй. 1975 онд 35 орон гарын үсэг зурсан Хельсинкийн төгсгөлийн хуультай төстэй байж болох юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав