Билгийн улирлын хуанлигаар 2009 оны бэлэг тэмдэг үхэр жилийн сайн сайхныг ерөөсөн мэндчилгээг хүлээж авна уу? Манай үхэр ер бусын, болор, гэрэл цацруулсан гээд олон зүйл хэлж болохоор байна. Үхэр ганцаараа бус бүхэл бүтэн 70 мянган толгой байна. Оросын Гусь-Хрустальный жижигхэн хотын уран гартнууд Шинэ жилийн өмнөхөн ийм бэлэг дурсгалын дүрс бүтээжээ. Тэнд Оросын хуучны шилний үйлдвэр оршдог. Шил үлээдэг Евгений Гусев эсвэл түүний анд нөхдийн дууддагаар “шилний маэстро”гэрэлтэй ид шид мэт “тоглож” байгаа өнгө өнгийн тунгалаг шилнээс үхрийн дүрс үлээдэг байна. Хүмүүс бүр 4-р зуунд шил үлээж, ийм дүрс хийж сурсаныг сануулах хэрэгтэй. Шил, түүнээс бүтэж байгаа дүрс амьд гэлтэй. «Би шилтэй ажилладаг, шил надтай хамт ажилладаг хэмээн мастер ярьж байна. Тэр миний эзэн, нямбай биш, салан задгай хүн шилээр ямар нэг дүрс хийж чадахгүй». Шампань дарсны гайхалтай хундагыг Гусь-Хрустальныйд бүтээж байна. Оросын болорын гялалзсан, жингэнэх дуугаар шинэ жилээ угтах онцгой таатай сэтгэгдэл төрүүлнэ.

<сонсох>