Украин Орос улсаас авсан хийн өрөө барагдуулах ёстой. “Газпром” компанийн Захирлуудын зөвлөл энэ байр суурийг даваа гаригт батлав. Өрийг бүрэн барагдуулахад чиглэсэн ажлаа үргэлжлүүлэхийг тус зөвлөл компанийн удирдлагад үүрэг болгов. “Газпром” компани европын хэрэглэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бодолтой байгааг Захирлуудын зөвлөлийн гишүүд тэмдэглэв. Хоёр тэрбум гаруй долларын өрийг барагдуулах хугацаа 12-р сарын 31-нд дуусана. Украин өрөө төлж барагдуулахгүй тохиолдолд 2009 онд хий худалдан авах гэрээгүй хоцрох эсрдэлтэй. 2006 оны эхэн үед тохиосон үйл явдал давтагдах магадлал өндөр байна. Тэр үед оросын концерн Украинд хий нийлүүлэхээ гарцаагүй зогсооход хүрч, харин Украины засаг захиргаа Европ хүртэл тависан хоолойноос хууль бусаар түлш авч эхэлсэн юм. “Газпром” компанийн удирдлагын орлогч дарга Александр Медведев энэ нөхцөл байдлыг харгалзах шаардлагатай болохыг сануулав. «Өнгөрсөн үеийн харамсалтай үйл явдал давтагдахыг хэн ч хүсэхгүй. Манай тал энэ байдлыг гаргуулахгүй байх талаас бүхнийг хийж байгаа бол укрианы тал ямар нэг хүч чармайлт тавихгүй байна. Цөхрөхгүй хэлсээр байгаа бидний бүх саналыг украины тал хүлээн авч, шинэ жилээ гарын үсэг зурсан гэрээтэй угтана гэж найдаж байна». Хоёр хүрэхгүй хоног үлдлээ. Асуудлыг шийдвэрлэхэд ямар нэг ахиц гараагүй байна. “Газпром” компани, “Нафтогаз Украин” компанийн яриа хэлэлцээ одоохондоо амжилтгүй байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин болон Украины ерөнхийлөгч В.Путин нар даваа гаригт утсаар ярисан ч, нааштай үр дүн гарсангүй. Киев өрөө төлөхийг хүсэхгүй байна. Украин олон жилийн турш давуу тал эдлэн, оросын хийг дэлхийн зах зээлийнхээс доогуур үнээр хэрэглэж, эдийн засагт нь дорвитой дэмжлэг болсоныг ч үл хайхарлаа. Зарим жилүүдэд өр 3-4 тэрбум долларт хүрч байсан. Зах хязгааргүй ингэж үргэлжлэх боломжгүй. Ивээн тэтгэж байсан тэр үе ард хоцорч, хоёр улс зах зээлийн эдийн засгийн нөхцөлд оршин сууж байна. Үүнийг харгалзах хэрэгтэй. Ирэх жилийн үнэ тодорхой байгаа. “Хөх түлшний” мянган шоо метрийг 418 доллароор үнэлнэ. Украинд эдийн засгийн үндэслэлтэй үнээр хий нийлүүлэх, мөн тус улсын нутгаар хий дамжуулах татварыг тогтоох зах зээлд шат дараалан шилжэхээр заасан 2008 оны 10-р сарын 2-ны засгийн газар хоорондын гэрээнээс үүдэн Оросын тал ийм байр суурьтай байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав