Орос улсын засгийн газрын улирч буй оны сүүлчийн хуралдаанд жилийн ажлаа дүгнэж байна. Засгийн газрын тэргүүн Владимир Путины хэлсэн үгнээс дэлхийн хямарлаас болж таамагласан үр дүнд хүрч чадсангүй, мэдээж хэрэг цаашид нааштай үр дүн гарна. Тэмцлийн үзүүрийг атгаад авлаа хэмээн В.Путин засгийн газрын гишүүддээ хандан хэлсэн юм. «Бид 1990-ээд оны эхнээс тарнидсан мэт дэлхийн эдийн засагт интеграцчилагдах хэрэгтэй хэмээн нэг зүйлээ олонтаа давтсан. Тэгээд интеграцчигдлаа. Тэмцлийн үзүүрээс атгаад авлаа. Тэгэхлээр манай эдийн засаг дэлхийн эерэг, сөрөг хандлагаас ангид орших боломжгүй хэмээн В.Путин тэмдэглэв. Бид дэлхийн санхүүгийн системийн уналтын үр дагаврыг мэдрээд зогсохгүй металл, эрчим хүчний нөөц, хими, бусад төрлийн экспортын үндсэн барааны үнэ эрс уналаа». Орос улс хөгжил цэцэглэлийн нислэгээ тасалдуулахад хүрч байна. Хямарал эдийн засгийн гялалзсан амжилтыг хойш татаж, ДНБ-ийн өсөлт 6 хувьтай байна. Хямарлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүн амын амьжиргааны түвшин эрс унах, нийтийг хамарсан ажилгүйдлээс зайлсхийх боломжтой гэдэгт Орос улсын засгийн газрын тэргүүн итгэлтэй байна. Аж үйлдвэрт систем бүрдүүлэгч 300 орчим байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлнэ, түлш эдийн засгийн салбарт- ачааллыг буруулсан, автомашины үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн машин угсралтын салбарт гааль тарифын хамгаалах тогтворжуулах арга хэмжээ авсныг нэрлэв. Хөдөө аж ахуйн салбарт үр тариа, хуурай сүүг худалдан авах интервенц хийсэн юм. Юуны түрүүнд банкны системийг сүйрэхээс аврах хэрэгтэй байсныг ерөнхий сайд хүлээн зөвшөөрөв. «Системтэй арга хэмжээ, зөв шийдвэрийг уялдуулах нь нэн чухал байна. Юуны түрүүнд банкны системийг дэмжиж, хямарлын хамгийн хурц илэрлийг дарах шаардлагатай байлаа. Чинээлэг банкны эздийг дэмжих хүсэлд хөтлөгдсөн бус эдийн засгийн цус алдаж болох системийг хадгалах нь чухал байсан» гэж В.Путин хэлсэн юм. Засгийн газрын төгсгөлийн хуралдааны эцэст хүрэлцэн ирсэн Д.Медведев санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулахтай холбоотой асуудлын ихэнхийг В.Путины засгийн газар шийдэж чадсаныг тэмдэглэв. «Засгийн газар сүүлийн үед энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн гэж ерөнхийлөгч Д.Медведев хэлэв. Бид банкны салбарт бүхэлд нь хэвийн байдлыг сэргээж, санхүүгийн бэрхшээлийг эцэслэхэд багагүй чухал шийдвэр гаргасан. Дмитрий Медведев засгийн газрын хямарлын эсрэг хөтөлбөрийг шаардлагтай тохиолдолд засвар оруулах тэнцвэртэй хэмээн үнэлжээ. “Одоо ингэж ажиллах хэрэгтэй” гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Үүний зэрэгцээ төрийн тэргүүн засгийн газрыг ирэх жил нийгмийн салбарт онцгой анхаарал хандуулж, хууль тогтоох засаглалтай нягт хамтын ажиллагаагаа хадгалахыг уриалав. “Дэлхийн сорилын нөхцөлд төр засгийн нэгдлийг хадгалах нь чухал” хэмээн 2008 оны Орос улсын засгийн газрын төгсгөлийн хуралдаанд Д.Медведев тэмдэглэв. Тэрээр Владимир Путин тэргүүтэй засгийн газар, парламентын гишүүдэд 2008 онд хийж гүйцэтгэсэн ажилд нь талархаж, Шинэ жилийн мэнд дэвшүүлэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав