Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын улмаас Орос улсын макро эдийн засгийн үзүүлэлтийг эргэн харахаас бус сүүлийн үед нийгмийн салбарт гаргасан ололт амжилтыг эвдэх, нийгмийн төлбөрийн хэмжээг эргэн харахад хүргэж болохгүй. Ерөнхийлөгч Д.Медведев оросын тэргүүлэх телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. ОХУ нийгмийн улс хэмээн тэр тэмдэглэв. Орос улсын ерөнхийлөгч хэд хоногийн өмнө энэ үгийг хэлсэн ч, өнөө, маргааш чухал хэвээр байна. В.Путиныг ерөнхийлөгч байх хугацаанд, мөн Д.Медведевийн үед оросын удирдлагын үндсэн шугамыг энэ үгэнд тусгажээ. Хүн амын орлого энэ хугацаанд инфляцаас бага зэрэг түрүүлж, хурдтай өслөө. Тэтгэврийн төлбөрийн тухайд мөн төстэй зүйл хэлж болно. Өөрсдөө шүүн тунгаана уу. 2008 онд эдгээр үзүүлэлтийн өсөлт 19 хувь байсан. 2009 онд 37 хувь, 2010 онд энэ үзүүлэлтийг 50 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөжээ. В.Путин ерөнхий сайд болсны дараа засгийн газар ард түмний өмнө хүлээсэн нийгмийн бүх үүргээ биелүүлнэ хэмээн байнга тэмдэглэдэг байсан. Эрүүл мэнд, орон сууц, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан үндэсний дөрвөн төсөлд хамаатай юм. 2014 онд Сочи хотод өвлийн олимпийн наадам зохион явуулах Орос улсын засгийн газрын төлөвлөгөө огт өөрчлөгдөхгүй. 2009 оны эхний өдөр Орос улсад хөдөлмөрийн хамгийн бага хөлс өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдэнэ. Оросын иргэд энэ өдрөөс орон сууц худалдан авахад орлогын татварыг дахин бууруулсан байгаа. Хямарлын үеэр хөдөлмөр хөлс, тэтгэмжийг саатуулах, хууль бусаар ажлаас халахыг таслан зогсоох, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрхийг сахин биелүүлэхэд хяналт тавихыг ерөнхийлөгч Д.Медведев прокурорын байгууллагаас шаарджээ. Засгийн газар 1500 байгууллагад санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна. Энэ дурдсан бүхэн хямарлыг даван туулах багц арга хэмжээний багахан хэсэг юм. Манайд ажилгүйдэл байхгүй, банк, байгууллага, аж ахуйн нэгж хаагдаагүй, хөдөлмөр хөлс саатуулаагүй болохыг харуулахын тулд энэ бүхнийг дурдсан юм биш ээ. Хямарлын гүн гүнзгий, дэлхийг хамарсан шинж нь Орос улс хямарлыг даван туулж, улам бэхжинэ гэдэгт Орос улсын удирдлага итгэлтэй байна. Өнгөрсөн жилүүдэд байгуулсан санхүү-эдийн засгийн тулгуур дээр энэ бүхэн суурилж байна. Өнөөгийн нөхцөл байдал нь ашиглаагүй потенциалаа хэрэгжүүлэх их боломж юм. Дефолт, деноминац эсвэл девальвци Орос улсад болохгүй гэж ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав