“Россия” телевизийн үзэгчид оросын гүн Александр Невскийг түүхэн хүн, үндэстний бэлэг тэмдэг хэмээн нэрлэжээ. “Орос улсын нэр” алдартай төслийн шувтаргад ард түмний саналы асуулгын дүн ийм байлаа. 13-р зууны эхний хагаст тевтон болон шведийн баатруудыг ялж, алдар цуутай болсон Александр Невскийг өнгөрсний дараа гэгээн хүмүүсийн тоонд оруулж байсан бол энэ удаа тэр түүхэн 12 хүнээс шалгарчээ. Александр Невский олны ой тойнд эх нутгаа хамгаалах эх хэмжүүр болон үлджээ. “Бурханд бус шударга үнэнд хүч байгаа” хэмээх алдартай үгийг тэр хэлсэн юм. Үүний зэрэгцээ тэр авторитари зан төрхөөрөө ялгардаг. Хаант Орос улсын ерөнхий сайд, 20-р зууны эхэн үеийн улс төрч-шинэчлэгч Петр Столыпин нэр хүндээрээ хоёрдугаар байрт орсон байна. Тэрээр хувьсгалчдад хандан хэлэхдээ: “Та бүхэнд их цочрол хэрэгтэй, бидэнд агуу Орос улс хэрэгтэй” гэж хэлсэн юм. Тэрээр хувьсгалт үймээнийг шийдвэртэй дарж, террористуудын гарт үрэгдсэн байна. Гуравдугаар байрт зөвлөлтийн нэрд гарсан удирдагч Иосиф Сталин оржээ. Долдугаар сард явуулсан санал асуулгын будлианаар тэрээр бусад нэр дэвшигчдээс тасархай түрүүлж байсан юм. Харин 8-р сард санал асуулгыг зогсоож, тоолуурыг тэглэсэн байна. Олон спамерууд Сталины төлөө санал өгсөн гэж зохион байгуулагчид мэдэгдсэн юм. Оросын агуу зохиолч Александр Пушин дөрөвдүгээр байрт орсон байна. Үүнээс гадна шувтаргад Федор Достоевский, Петр 1, Владимир Ленин, Александр Суворов, Екатарина 11, Догшин Иван, Александр 11 зэрэг алдартнууд оржээ. Оросын шинжлэх ухаан академийн угсаатны зүй болон антропологийн хүрээлэнгийн захирал Валерий Тишковоос санал асуулгын дүнг тайлбарлахыг хүссэн юм. «Александр Невский цаг хугацааны хувьд биднээс их холдож байна. Магадгүй түүнийг тойрсон олон домог байна. Дээрээс нь сүм хийд түүнийг гэгээн хэмээн зарласан байгаа. Түүнийг хамба лам Кирилл төлөөлсөн нь их чухал юм. Петр Столыпины тухайд ойлгомжтой энэ бол бууж өгч сураагүй, шүүгчдийн дарга, кино найруулагч Никита Михалковын гавьяа. Харин шувтаргад Сталин шалгарсан нь үнэхээр эмзэг асуудал. Энэ тухайд Никита Михалковын зөв байх, учир нь нийгэм зөвлөлийн үеэ санагалзаж байна. Зөвлөлтийн үед гаргасан амжилт, ялалтаа дахин давтах хүсэлдээ дийлдээд Сталинтай холбоотой гэмт хэргийг харгалзахгүй байна. Лев Толстойг жагсаалтыг тэргүүлэх хүн гэж би бодож байна. Дараагийн удаа тэр энэ жагсаалтыг тэргүүлнэ гэж найдаж байна хэмээн Валерий Тишков ярив. Үүний зэрэгцээ хараат бус шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар Александр Невский болон Александр Пушкин нэг, хоёрдугаар байрт оржээ. Гуравдугаар байрт жанжин Александр Суворов, дөрөвдүгээр байрт Петр Столыпин, харин Иосиф Сталин, Владимир Ленин нар сүүлийн байрт оржээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав