Израиль “цутгасан хар тугалга” цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулах үеэр Газын зурвасыг тойрсон хямарал бямба гаригт дээд цэгтээ хүрлээ. Хамас хөдөлгөөний тулгуур үзэлтнүүдийн хүчирхийллийг таслан зогсоох шалтгаар ийм ажиллагаа явуулсан байна. Хар тугалга нь юуны түрүүнд палестины энгийн иргэдийг гай зовлонд унагаж байна гэж манай тоймч Александр Ватутин үзэж байна. Лалын шашинтнуудын хяналтанд жил гаран байгаа Израилийн дунд бөөнөөр суудаг палестинчүүдийн газар нутагт хамгийн ширүүн тэмцэл өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногийн дундуур Египет Хамас бүлэглэлийг Израильтай эвлэрүүлж, еврейн улсын нутаг дэвсгэрт утга учиргүй пуужингаар харвахаа зогсоох боломжтой байсан бол одоо буцаад жилийн өмнөх байдалдаа орлоо. Хариу авах Израилийн арга хэмжээ нь хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог гэсэн хуучин үнэнийг баталлаа. Хэрэв Хамас бүлэглэл амьдралынх нь утга учир Израильтай тэмцэлдэх тэрс үзэлтнүүдээс дүүрсэн бол тэдний үйлдлийг зогсоох арга хэмжээг зөвтгөх боломжтой. Палестины хүн амын тал хувь нь Хамас бүлгийг тууштай дэмжиж байна. Тиймээс тэдэнтэй дайтана гэдэг палестинчүүдийг өөрсдийнхөө эсрэг болгож байгаа хэрэг юм. Израильчүүд өөрсдөө Хамас бүлэглэл ийнхүү хүчирхэгжихэд олон талаар нөлөөлсөн. Эдийн засгийн хориг арга хэмжээний бодлого, үүний улмаас олныг хамарсан ажилгүйдэл, хүн амыг нутаг дэвсгэрээс нь шахах ажиллагаа нь тулгуур үзэлтнүүдийг хөрсийг нураасангүй. Харин эсрэгээр Хамас бүлэглэлийн дэмжигчдийн тоо нэмэгдлээ. Амьдралдаа зэвсэгт тэмцлээс өөр зүйл олж харахгүй байгаа залуус лалын тулгуур үзэлтнүүдийн эгнээг өргөжүүлж байна. Олон улсын дэмжлэг ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Ойрх Дорнодод израилийн эсрэг нөлөө хангалттай их байна. Хамас бүлэг зэвсэг, санхүүгийн дэмжлэг авч байна. Үүний ард хэн байгаа нь өөр асуудал бөгөөд харгалзахгүй байж болохгүй. Хэдэн зуун хүн үрэгдэж, 1000 гаруй хүн шархадсан юм. Тэд бүгд зэвсэгт этгээд, хэт даврагчид биш юм. Тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүд байна. Тиймээс энгийн хүн ам Хамас болон израильчүүдийн улс төрийн хэт санаархалын золиос болж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хариу үйлдлийг бүрэн урьдчилан хэлэх боломжтой. Изарилийн өөрийгөө батлан хамгаалах эрхийг дэмждэг АНУ-ын байр сууринаас болж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл бүх тал үүрэг хүлээх тогтоолыг баталж чадаагүй юм. Оросын талын шахалтаар хоёр талд хүчирхийллээ зогсоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг уриалсан мэдэгдлээр хязгаарласан юм. НҮБ-д суугаа Орос улсын төлөөлөгч Виталий Чуркины үзэж байгаагаар асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх замыг нээх нам гүм байдлыг сэргээх хэрэгтэй. «Талууд энэ уриалгад дорвитой анхаарал хандуулж, нэгдүгээрт израиль-палестины харилцаанд хүчирхийллийн шинэ давалгаа үүсэхийг зогсоох, хоёрдугаарт палестин-израилийн хямарлыг зохицуулах чиглэлд улс төрийн үйл явцыг үргэлжлүүлэхэд шаардлагатай нөхцлийг бүрдүүлнэ» гэж В.Чуркин хэллээ.Палестин, израилийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах арга замыг эрэлхийлэх нь тэргүүн зэргийн зорилт хэвээр байна. Өнөө үед эмгэнэлт байдал үүссэн ч, Ойрх Дорнодын бүх үйл явц эмгэнэлтэй болоогүй гэж найдахыг хүсч байна. Эрт орой хэзээ боловч дайн энх тайвнаар төгсдөг.

<сонсох>

 Орчуулагч Г.Нарангарав