Орос улсад тогтвортой, нөхөрсөг орчин бүрдүүлэх зорилт нь ТУХН-ийн улсуудын орон зайд хэрэгжүүлэх стратегийн тэргүүн зэргийн зорилт, мөн Орос улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаас үүдэн гарч байна. Орос улсын төрийн тэргүүн Д.Медведев Төрийн Зөвлөл болон Орос улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн хамтарсан хуралдаанд ийнхүү мэдэгджээ. Тэр хэлэхдээ: «ТУХН-ийн улсуудтай хамтран ажиллах нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Орос улсад тогтвортой, нөхөрсөг хүрээллийг бүрдүүлэх гол зорилт юм. Үүний зэрэгцээ үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн болон дэлхийн үйл явцад амжилттай нэгдэх, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй харилцааг хөгжүүлэх, нутаг нэгтнүүдийнхээ эрхийг хамгаалахад энэ улсуудын хамт давуу талаа хамтран ашиглана» гэлээ. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллага ТУХН-ийн улсуудын интеграцчилсан цөмийг бүрдүүлж байна гэж ерөнхийлөгч хэлжээ. Тэд эдийн засгийн өсөлтийн бодит хүчин зүйл болсон байна. Энэ хоёр байгууллага бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, терроризм, мансууруулах бодисын наймаатай тэмцэж байна. Орос улс хямарлыг даван туулж, хөгжлийн шинэ байгууллага, механизм боловсруулахад ТУХН-ийн улсуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Ямарч тохиолдолд хямарал эцэс болно. Бид хөрш оронтой шинэ төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байх ёстой гэж Д.Медведев хэлсэн юм. Төрийн Зөвлөл болон Аюулгүй байдлын Зөвлөлийн хуралдаанд Орос улс ТУХН-ийн орнуудтай хамтран ажиллах тэргүүн зэргийн зорилт, дэлхийн хямарлын нөлөөг сөрөх тодорхой арга хэмжээг тодорхойлсон юм. Орос улсад санхүүгийн шинэ төв байгуулах асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хасахгүй гэж ерөнхийлөгч үүнтэй холбогдуулан хэллээ. Хямарлын нөхцөлд илүү хурдан үр дүнд хүрэх боломжтой байж болохыг Д.Медведев тэмдэглэсэн юм. Тухайлбал санхүүгийн эх үүсвэрийг хүртэх боломжийг бүрдүүлэх, шинэ хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх зэрэг юм. Орос, Казахстан, Белорусын эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах нь бодитой хэрэг юм. Түүний үзэж байгаагаар үүнийг 2010 оны 1-р сарын 1-нд байгуулах боломжтой. Захиргааны журам, гаалийн татварыг нэг мөр болгох, үндэсний тусгай байгууллага байгуулах юм. Тэгэхлээр Төрийн Зөвлөл болон Аюулгүй байдлын Зөвлөл 2009 оны зорилтыг улирч буй оноос хэрэгжүүлж эхэлнэ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав