Хүн ам зүйн бодлого, үндэсний тэргүүн зэргийн төслийг хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн Зөвлөлийн Кремльд болсон хуралдааны үеэр Д.Медведев ийнхүү хэллээ. Тэргүүн зэргийн үндэсний төслийг 2006 оноос хэрэгжүүлж, үр нөлөөгөө харууллаа. Эдгээрийн дотор “Боловсрол”, “Эрүүл мэнд”, “Тав тухтай орон сууц” зэрэг юм. 2008 оноос тэргүүн зэргийн үндэсний төслийн хувьд 2012 он хүртэл хөдөө аж ахуй, түүхий эд, хүнсний салбарыг хөгжүүлэх улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дэлхийн санхүү эдийн засгийн хямарал бараг бүх орны хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөллөө. Орос улсын удирдлага хоёр жилийн өмнө нийгмийн салбарт эргэлт гаргасан, өнөөдөр ч мэдэгдсэн байр сууриа хадгалахад бүх хүч чармайлт тавьж байна. Нийгмийн салбарыг өөд татах бодлого өөрчлөгдөхгүй тухай ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. «Тайлант жилийн бэрхшээл, элдэв хямарлыг үл харгалзан үндэсний төслийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой болохыг би тэмдэглэмээр байна. Засгийн газар 2009 онд хүлээсэн бүх үүргээ бүрэн хэмжээгээр санхүүжүүлэх ёстой. Үндэсний төсөл улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Санхүүгийн хямарлын нөхцөлд хөгжлийн шинэ гарц, шинэ арга барилыг эрэлхийлэх шаардлагатай. Тухайн үед хамгийн орчин үеийн, шинэлэг гэж байсан үзэл санаатай үндэсний төсөлд шууд хамаатай юм». Хөдөө аж ахуйн салбарт татаас олгох, худалдан авалт, бараа таваарын интервенц, татвар ноогдуулалтыг оновчтой болгох тухай ярьж байна. Дээд боловсролд шинэ шаардлага тавих, их дээд сургуульд эрдэм шинжилгээний судалгааг сэргээх үндэсний судалгааны дээд сургуулийг боловсролын салбарт байгуулж байна. “Эрүүл мэнд” төслийн ачаар энэ жил 2007 оныхоос 100 мянгаар илүү хүүхэд төржээ. 40 жилд анх удаа бүх шатны эмнэлгийн тээврийн хэрэгслийг шинэчилсэн нь эмчилгээний тусламжийн шуурхай байдлыг дээшлүүлсэн. Одоо байгаа “Боловсрол”, “Эрүүл мэнд” төслийн чиглэлд гурван шинэ төсөл нэмэхээр төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зайнаас сургах, хавдар өвчний үед үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, өсвөр насныхныг хамруулах урьдчилан сэргийлэх үзлэгийн төрлийг нэмэх зэрэг юм. Д.Медведев ийм байдлаар өөийн үндсэн зарчмаа дахин баталлаа. Энгийн хүмүүсийн тулгамдсан асуудалд анхааралтай хандах нь ямар ч төр засгийн “ариун үүрэг” бөгөөд өнөөгийн хямарал шиг хүнд нөхцөлд хүмүүст байнга төдийгүй дээд зэргээр анхаарах хэрэгтэй гэж тэр хэлэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав