Foto http://www.mongolia.mid.ruМонгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд “Орос-Монгол: түүх, орчин үе, хамтын ажиллагааны хэтийн төлөв” эрдэм шинжилгээ практикийн хурал боллоо. Бага хурлын ажилд ОХУ-ын Төрийн Дум, Буриадын бүгд найрамдах улсын ардын хурлын төлөөлөгчид, Москва, Санкт-Петербург, Халимагийн эрдэмтэд оролцов. Монголын талаас бага хуралд УИХ-ын “Монгол-Оросын” бүлгийн орлогч дарга Х.Бадамсүрэн, Энх тайван, найрамдалын монголын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч Ж.Гүррагчаа, монголын их дээд сургуулийн багш, монгол-оросын хамтарсан байгууллагын төлөөлөгчид оролцов. Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорин хэвлэлийн бага хурал дээр үг хэлэв. Өвөрбайгалийн мэдээллийн агентлагийн вэб хуудсанд нийтэлсэн илтгэлийг та бүхний анхааралд хүргэе. Бага хурлын сэдэв орос-монголын талуудын олон арван жилийн хамтын ажиллагааг хамарсан олон талын өргөн хүрээтэй болж байна. Хоёр орон, ард түмний ийм хамтын ажиллагааны онцлог нь хамрах хүрээ чиглэлийн хувьд дэлхийд давтагдахгүй. Энэ харилцаа дайны хүнд үе, цаг хугацаа, манай хоёр ард түмний нөр хөдөлмөрөөр шалгарсан гэж элчин Сайд Борис Говорин онцлон тэмдэглэсэн юм. 1921 оноос эхлэн манай өмнөх шатны түншлэл тэгш эрхийн зарчим, нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагаанд цогцолсон. Бидэнд болон монголын иргэдэд Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд оруулж байгаа илэрхий хувь нэмэр юм. Оросын ард түмний шууд тусламжаар Монгол Улсын эдийн засаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл, тээвэр, эрчим хүч, мөн боловсон хүчнийг бэлтгэснийг бид сайн мэднэ. Энэ үгийг батлахын тулд хол явах шаардлагагүй. Монгол Улсын нийслэлд томоохон хороолол, аж үйлдвэрийн байгууллага, дулааны төв, түүнчлэн тус улсын янз бүрийн нутагт орчин үеийн шинэ хот, аж үйлдвэрийн цогцолбор сүндэрлэсэн нь ЗХУ болон Орос улсын “нэрийн хуудас” болсон билээ. Орос, Монгол Улсад 1990-ээд онд түүхэнд байгаагүй гүн гүнзгий өөрчлөлт гарсан. Энэ нь манай хоёр орны харилцаа, хандлагад сөргөөр нөлөөлсөн нь бий. Хожим бид нийгмийг шинэчлэх зорилтоо үндсэндээ шийдэсний дараа хоёр орны уламжлалт, сайн хөршийн хамтын ажиллагааны туршлагад тулгуурлан Орос, Монгол Улсын харилцааг шинэ түвшинд сэргээсэн. Өнөөгийн байдлаар хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжүүлэх боломж байгаад бид сэтгэл хангалуун байна. Үүнийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхэд бид мэдээж хэрэг бүх хүч чармайлт тавина. Өнөө үед орос-монголын харилцаа өнгөрсөн зуунаас өөр улс төр, эдийн засгийн нөхцөлд хөгжиж байгааг би өмнө тэмдэглэсэн. Эдгээр зорилго, зорилтыг 2000 болон 2006 онд гарын үсэг зурсан Улаанбаатар болон Москвагийн тунхаглалаар тодорхойлсон билээ. Хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гаргаж, хоёр орны харилцааг олон талын боломжийг өргөжүүлэх нь эдгээр тунхаглалыг гол чиглүүлэгч нь юм. Манай хоёр улс зах зээлийн эдийн засагийн системд шилжих явцад үүссэн олон тулгамдсан асуудлыг хамтын хүч чармайлтаар шийдэснийг өнөөдөр тайлбарлаж болно. Орос-монголын бараа эргэлт тогтвортой өссөнийг юуны түрүүнд тэмдэглэмээр байна. Өнгөрсөн жил хоёр орны бараа эргэлт бараг 790 сая ам доллар хүрсэн бөгөөд энэ жил энэхүү үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байгаад таатай байна. Худалдаа-эдийн засгийн салбарын гол зорилтын нэг нь “Улаанбаатар төмөр зам”, “Монголросцветмент”, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг хамтарсан байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарал тавих хэрэгтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засгийг цогцлуулж, хөгжүүлэхэд тэдний оруулах хувь нэмрийг хэт үнэлж болохгүй. Олон улсын байгууллагын хүрээнд тухайлбал НҮБ-ын талбарт хамтран ажиллах нь хамтын ажиллагааны чухал хэсэг болно. Энд Орос, Монгол Улсын байр суурь бүрэн давхцадаг эсвэл ойролцоо байдаг. Бид дэлхийн бодлогын чухал асуудлыг бие биетэйгээ байнга хэлэлцдэг. Хоёр орон өөрсдийн хөгжлийн ашиг сонирхол, дэлхийд энх тайван тогтооход ижил байр суурьтай байгаад таатай хэрэг бөгөөд энэ нь бүх улс орон, ард түмэнд чухал юм. Өнөө үед ОХУ, Монгол Улс нийгэм-эдийн засгийн тогтолцооны хуучирсан схемийг ардчилал хөгжсөн, мөн эдийн засгийн зах зээлийн зарчимд тулгуурласан орчин үеийн загвараар солих зэрэг шилжилтийн үеийн зорилтоо үндсэндээ шийдсэн. Манай хоёр орны олон талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал нь олон жилийн урьдаас манай найрамдал, хамтын ажиллагааны шинж бүтэц, амжилтын үндэс болно гэж би найдаж байна” хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорин “Орос-Монгол: түүх, орчин үе, хамтын ажиллагааны хэтийн төлөв”сэдэвт эрдэм шинжилгээ-практикийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав