Хийн олборлолтын 42 хувь, мөн дэлхийн хийн нөөцийн 73 хувь нь ноогддог 14 орны эрчим хүчний сайд нар олон улсын хийн байгууллагыг байхуулахдаа мягмар гаригт Москвад ийнхүү мэдэгдэв. Дэлхийн зах зээлийн энэ чухал үйл явдлыг манай тоймч Константин Гарибов ажиглаж байв. Дэлхийн хийн томоохон экспортлогчид хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зах зээлийг таамаглах мэдээлэл солилцохоор тохиролцжээ. Байгалийн шингэрүүлсэн хийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хэрэглэгч болон хий дамжин өнгөрүүлэгч орнуудын харилцааны журмыг боловсруулсан. Үүний зэрэгцээ цэнхэр түлш экспортлогчид өөр хоорондоо тохиролцож, бүх түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа нэг агуулгатай хариултыг Москвад өгөв. Энэ бүхэн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Кремльд болсон форумд оролцогчдод зах зээлд шинэ бодит байдал илэрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэх үндэс болов. Тэр хэлхдээ: «Бидний үүсгээгүй тулгамдсан олон асуудалтай бүгд тулгарч байгаа энэ үед бид олон улсын зах зээлд хэр нэгдэн ажилласнаас манай улс орнуудын сайн сайхан байдал, мөн бидний ерөнхий хамтарсан стратегийн амжилт ч үүнээс хамаарна. Дэлхийн санхүүгийн хямарлыг даван туулахад энэ гарцаагүй чухал ач холбогдолтой хэмээн Д.Медведев хэллээ. Москвад хий экспортлогч орнуудын байнгын ажиллагаатай байгууллагыг анх удаа байгууллаа. Энэ байгууллагын шийдвэр зах зээлд бодитой нөлөөлнө. Европ, АНУ-ын хэрэглэгчид тус байгууллагын зохион байгуулалт, зарласан зарчмыг тохиолдлоор ажигласан юм биш ээ. Москвад болсон уулзалтын дүн тэдний түгшүүрийг арилгах ёстой. Форум хэн нэгний ашиг сонирхолыг хавчих бус тоглоомын тодорхой, шударга дүрэм боловсруулах зорилготой юм. Орос улсын ерөнхийлөгч В.Путин үүнд анхаарал хандуулав: «Ойрын ирээдүйд өөрчлөгдөхгүй байх баталгаатай тоглоомын дүрэм боловсруулах нь чухал. Эдийн засгийн асуудлыг шийдэхэд улс төрийн хэрэгслийг ашиглах ёсгүй. Аюулгүй байдал, эрчим хүчний тогтвортой байдлын ойлголтыг хэн нэгний ашиг сонирхолд ашиглах ёсгүй. Энд усан доорх чулуу хайх хэрэггүй». Зах зээлийг илүү урьдчилан таах боломжтой болгох, өөрт болон хэрэглэгчдэд учирч болох эрсдлийн түвшинг таамаглах үүднээс хий үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Байнгын ажиллагаатай байгууллага тэдний ашиг сонирхолыг хангана гэдэгт тэд итгэлтэй байна. Хэрэглэгч, дамжин өнгөрүүлэгч орнуудын зүгээс улам ихсэж байгаа дарамт шахалтыг дангаараа шийдэхэд түвэгтэй болж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав