Ерөнхийлөгч Д.Медведев оны хамгийн чухал үйл явдлыг “Первый”, “Россия”, “НТВ” телевизийн мэдээллийн албаны дарга нартай хэлэлцэнэ. Цаг үргэлжлэх нэвтрүүлгээр Абхаз, Өмнөд Осетийн үйл явдал, эдгээр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үр нөлөө, эдийн засгийн хямарал, ОХУ-ын үндсэн хуульд өөрчлөлт оруулсан зэрэг янз бүрийн сэдвийг хэлэлцэнэ. Өчигдөр Кремльд төрийн шагнал гардуулах ёслолын үеэр ерөнхийлөгч Д.Медведев оны үндсэн үйл явдлыг ийнхүү товч дүгнэсэн юм. «Улирч буй жил янз бүрийн үйл явдлаар бидний ой тойнд хоногшлоо. Тухайлбал уран бүтээл, спортын амжилт, шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргасан зэрэг манай улс ямагт бахархаж байсан тэр амжилтаа давтлаа. Энэ жил бидний ой тоонд нэлээд хүнд сорил ул мөрөө үлдээв. Энэ жил эх оронч үзэл манай улс, нийгэмд онцгой хүчтэй илэрлээ. Энэ сорилын өмнө оросын ард түмэн нэгдэснийг бид мэдэж байгаа» гэж В.Путин хэллээ. Өнөөдрийн нэвтрүүлэгт ерөнхийлөгч ард түмний түгшиж байгаа хурц асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгч анх удаа ийм өргөн хүрээг хамарсан ярилцлага өгөх гэж байна. Урьд ийм уулзалт болж байгаагүй хэмээн “Россия” телевизийн удирагч Дмитрий Кисилев ярьж байна. Айлчлалын өмнө ямар нэг сэдвээр ярилцлага хийж байсан. Оны үйл явдлын талаар олон асуудлыг хамарсан ярилцлага хийх гэж байна. Би янз бүрийн ерөнхийлөгч нараас олон удаа ярилцлага авч байсан. Д.Медведев тавьсан асуултаас зайлсхийдэггүй, харин ч сэдвийг санаанд оромгүй чиглэлд хөтөлдөг хүн. Ерөнхийлөгч хүмүүсийн санаанд ороогүй олон зүйлийг хөнддөг. Энэ удаа ярилцлагын хэлбэрээс санаатай зайлсхийхийг хичээж байгаа тухай “Орос улсын ерөнхийлөгчтэй оны үйл явдлыг хэлэлцэнэ” нэвтрүүлгийг санаачлагчид ярьж байна. Телевизийн сэтгүүлчидтэй хийх ярилцлагыг тохиолдлоор нэвтрүүлэг мэт зарласан юм биш ээ. Ерөнхийлөгч, сэтгүүлчид тулгамдсан асуудлаарх сурвалжлага үзэж, ярилцаж байсан байна. Хэрэв шинэ хэлбэрийн ярилцлага үр нөлөөтэй болбол үүнийг уламжлал болгон зохион байгуулна. Д.Медведев иргэдтэй хэд хэдэн хэлбэрээр ярилцадагийг сануулъяа. Тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа бүс нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэргэслийн төлөөлөгчидтэй уулзаж, төрийн тэргүүн болсны дараа 11-р сарын 18-нд Ижевск хотод ийм хэлбэрээр мөн ярилцсан билээ. Энэ оны намар Д.Медведевт Кремлийн албан ёсны вэб хуудаст өөрийнх нь дүрс бичлэгийн блог бий болсон билээ. Харин 2009 оны хавар оросын болон гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй уламжлалт хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Гэсэн ч Д.Медведевтэй шинэ хэлбэрээр ярилцах эрэл хайгуулж хийсээр байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав