Шинэ жилийн өмнө бид та бүхнээс мэндчилгээ дэвшүүлсэн олон захидал хүлээж авлаа. Та бүхэн Монгол хэлний редакцийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилт хүсчээ. Та бүхэн чин сэтгэлээсээ мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж байна.
Эрдэнэт хотын залуу сонсогч Адьяа оросын өвлийн өвгөн хаана суудагийг сонирхожээ. Тэрээр Их Устюгийн Волгоград мужид төрсөн юм. Өвлийн шидтэн тэрбээр Оросын хойд хэсэгт оршин суудаг. “Их Устюг-өвлийн өвгөний эх орон” төсөл 10 жил болж байна. Их Устюгээс 11 км-ийн зайд үлгэрийн гоемсог ойд өвлийн өвгөний байшин, шуудангийн байр, хүүхэд зугаацуулах олон тоглоом, музей зэргийг байгуулжээ. Өвлийн өвгөний сүлдэн дээр “Сайн үйлс бүтээ” гэж бичсэн уриа нь төслийн гол санаа юм. Түүний нийгмийн чиглэл нь хойд зүгийн эзэнд ирсэн хүүхдүүдийн захидлаас тодорхой байна. Өвлийн өвгөн Орос улсын бүх бүс нутгаас гадаадын 15 орноос 1.5 сая гаруй захидал хүлээн авчээ. Жил ирэх тусам улам их захидал ирж байна. Хүүхдүүд Өвлийн өвгөнд нууцаа задалж, зөвлөлгөө авч, заримдаа тусламж хүсдэг байна. Тухайлбал Ставрополийн хязгаарын ах дүү 5 хүүхэд өвлийн шидтэнээс хүнд өвчтэй ээждээ үнэтэй эм авч өгөхийг хүсчээ. Ийм захидалд онцгой анхаарал хандуулж, бүс нутгийн төр засаг, ивээн тэтгэгчид зайлшгүй тусалдаг байна. Төслийн хүрээнд өнгөрсөн жил оросын 400 хүүхэд нийгмийн шууд тусламж хүртжээ. Өвлийн өвгөний олон туслахуудын ачаар захидал бүрт хариу бичдэг байна. Хөгжмийн завсарлагын дараа өвлийн өвгөний сэдэвээ үргэлжлүүлье. “Пламя” хамтлагийн дуулсан “Цас бударч” байна дууг сосоно уу.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. “Их Устюг- Өвлийн өвгөний эх орон” төсөл оросын жижиг хот сэргээх үлгэр болж байна гэж Волгоград мужийн захирагч Вячеслав Позгалев санаа бодлоосоо хуваалцаж байна: «Үндсэндээ “хоосон” зүйлээс аялал жуулчлалын хөгжилд түлхэц болох эдийн засгийн дорвитой загвар бий болж болохыг олон хот мэдэрсэн. Тухайлбал Их Устюгт 1998 онд 3 мянган жуулчин иржээ. Үлгэрийн энэ хот музейгээ хадгалж үлдсэн байна. Энд хувьсгал, дайн дажин болоогүй юм. Хот ер бусын ч гэсэн, хол учир жуулчид цөөхөн байна. Их Устюгт 2007 онд 165 мянган жуулчин иржээ”. Хавар-зуны улиралд жуулчдыг татахын тулд аялал жуулчлал, экологийн шинэ маршрут, мөн бөмбөг цохих орос тоглоом, морь, Прокопьевск, Никольскийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохиохоор боловсруулсан. Хотод ажлын шинэ байр бий болж, дэд бүтэц хөгжиж байна. Түүхэн төвийг шинэчилж, зам барьж, орчин үеийн дэлгүүр, зоогийн газар, худалдаа үзэсгэлэнгийн төвүүд, зугаа цэнгээний обьект нээж байна. Ирэх жил нисэх буудлыг шинэчилнэ. Одоохондоо энэ буудалд том биш оврын нисэх онгоц буух боломжтой. Нисч буух шинэ зурвасыг барьж дуусгасны дараа Их Устюгт орчин үеийн нисэх онгоц буух боломжтой.Төсөл маш сайн хэрэгжиж байна. Одоо Өвлийн өвгөн хүүхдүүдийн сайн анд төдийгүй сайн сайхан, шударга есны талаарх ерөнхий төсөөлөлд тулгуурлан улс орон, ард түмнийг нэгтгэж байгаа сайн санааны илч төлөөлөгч буюу нэг есны дипломат болж байна. Волгоград мужийн захирагч Вячеслав Позглаев ийнхүү ярьж байна: “Өвлийн өвгөн 10 жилийн хугацаанд Скандинавын орнууд, Латвиас өгсүүлээд төв Европоор аялав. Латвийн нийслэл Рига хотын захирагчийн урилгаар өвлийн өвгөн 3 жил дараалан шинэ жил нээсэн. Тэрээр Герман, Унгар, Чех, Словакт очисноос гадна Хятадад Оросын жилийг нээж, саяхан Киргиз, Белоруст очсон юм. Үлгэрийн баатар өвлийн өвгөнийг хүлээж байгаа олон орноос бидэнд урилга ирсэн”. Тэрээр оросын сансрын салбартай нөхөрсөг онцгой харилцаа тогтоосон. “Өвлийн өвгөний сансрын илгээлт” уламжлалт арга хэмжээ дэлхийд өөр хаана ч байхгүй бөгөөд Орос улсын сансарын салбарт анхных хэмээн баталж байна. Королевын нэрэмжит нислэгийг удирдах төвд жил бүр 12-р сарын төгсгөлд үлгэрийн хайртай баатарын оролцоотой “Мир” олон улсын сансрын станцын багийнхантай шууд холбоо тогтоодог.
Одоо бид та бүхэнд “Хонх” шинэ жилийн дуу хүргэе. А.Корнеев дуулна.
“Шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хэнтийн аймгийн сонсогч Б.Доржжав Алтайн хязгаар болон Монгол Улсын харилцаа хэрхэн хөгжиж байгаа талаар өгүүлэхийг хүссэн юм. Монгол Улсын Ховд, Баян-Өлгий аймгийн засаг захиргаа, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах гурван хэлэлцээнд Алтайн хязгаарын засаг захиргаа гарын үсэг зурсаны үндсэн дээр Алтайн хязгаар болон Монгол Улс хамтран ажиллаж байна. Нийт бараа эргэлтийн 96 хувийг эзэлж байгаа Алтайн хязгаарын экспорт 40 гаруй хувиар, импорт 12 дахин нэмэгдсэн. “Алтай кокс” Нээлттэй хувьцаат нийгэмлэгт нийлүүлдэг чулуу нүүрсний хэмжээ нэмэгдсэн, Алтайн хязгаараас Монгол Улсад нийлүүлж байгаа экспортын бүтээгдэхүүний төрөл нэмэгдсэн тул гадаад худалдааны үзүүлэлт өсчээ. Монгол Улсад гурил-буудайн бүтээгдэхүүн, дугуй, дизель хөдөлгүүр, сэлбэг хэрэгсэл, эм, сум зэрэг үндсэн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Улаанбаатар хотод жил тутам зохион байгуулдаг олон улсын үзэсгэлэн ярмагт Алтайн хязгаарын бизнесийнхэн тогтмол оролцдог уламжлал тогтжээ. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын хүмүүнлэгийн сангийн тэтгэлэгээр дэмжсэн олон улсын томоохон төслийн нэг хэсэг Монгол орноор ялах олон улсын экспидицийн аялал саяхан дууслаа. Ховд аймгийн хүмүүнлэгийн дээд сургууль, Алтайн улсын Техникийн их сургуулийн дизайн, архитектурын дээд сургууль энэ тэтгэлэгийг хожсон байна. Алтайн ард түмний соёлыг гүн гүнзгий судлахад төслийн зорилго оршиж байв. Экспидицид эрдэмтэн судлаач төдийгүй шинэ сэтгэгдэл хайж байгаа өөр мэргэжлийн хүмүүс багтсан юм. Экспедиц Монголын баруун хэсгийн хадан дээрх зургийг судалжээ. Урьд үүнийг хэн ч судалж байгаагүй юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар 5-10 мянган жилийн тэртээ хадан дээрх сүг зургийг зуржээ. Малчид он удаан жил оршин сууж, малаа хариулж байсан эртний жингийн цувааны замын энэ нутаг дэвсгэр түүхэн дурсгалын өлгий юм. Экспидиц эрдэм шинжилгээний томоохон ажил хийсэн байна. Зургийг нарийн тэмдэглэж, зураг бүрийн гэрэл зургийг тусад нь авч, сонирхолтойг нь тусгай туузанд бичиж авчээ. Алтайн хязгаар, Монгол Улс хүмүүнлэгийн салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй хамтран ажиллаж байна. Эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийж, бага хурал, үзэсгэлэн зохион байгуулж байна. Тус хязгаарын их дээд сургуульд Монгол Улсын баруун аймгийн оюутнууд сурч байна. Монгол улсад ирж байгаа Алтайн жуулчдын тоо нэмэгджээ.
Одоо хөгжим сонсоцгоое. Хүүхдийн “Непоседы” хамтлан “Шинэ жилийн үлгэр” дуу хүргэнэ.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Манай сонсогчид соёл, спортын салбарт орос-монголын харилцаа хэрхэн хөгжиж байгааг сонирхожээ. Монгол Улсын цирк Буриадад тоглов. Дэлхийн шилдэг циркийн нэг Монголын циркийг тус бүгд найрамдах улсын оршин суугчид тэсэн ядан хүлээж байв. Циркийн урлагийн янз бүрийн уралдаанд Монголын цирк ямагт шагналт байранд ордог юм. Тиймээс хөрш Монголын циркийг буриадууд дахин үзэхийг тэсэн ядаж байгаа нь гайхалтай хэрэг биш ээ. Буриадын продюссерийн төв Монголын циркийн шинэ хөтөлбөрийг үзэгчдэд толилуулав. Энэ удаа Улаан-Үдэд Золбоот, Тунгалаг “каучук” хоёр охин иржээ. Мөнгөн харьстай загас мэт хувцастай энэ хоёр охин үзэгчдийг уян хатан хөдөлгөөнөөрөө гайхшруулав. Циркийн залуу үеийнхээс Солонго хэмээх сайхан нэртэй бүсгүй туузтай номер үзүүлсэн юм. Харин жонглерчин Манын Жаргал нэгэн зэрэг олон арван зүйлийг жонглердож ур чадвараа харууллаа. Хятадын Учо хотод болсон уралдаанд “Мөнгөн арслан” шагнал хүртсэн саваа модтой акробатын номерыг Буриадын үзэгчид хэдийн үзсэн. Бага ангийн сурагчид голдуу үзэгчид тус номерийг амаа ангайн гайхшран, алга ташин сонирхов. Илбэчид хүүхдүүдийн сонирхолыг их татав. Жинхэнэ шидтэн Баярсайхан гараа нэг хөдөлгөн тод өнгөтэй хэд хэдэн шүхрийг хайрцагнаас гаргаж ирэв. Тэнцвэрийн номер ч гэсэн онцгой сонирхолтой байлаа. Монгол Улсын циркийн жүжигчдийн ахлагч Мөнхбаяр Улаан-Үдийн сонинд өгсөн ярилцлагадаа: “Циркийн урлаг бол мэргэжлийн хүмүүсийн урлаг. Хүн бүрт циркчний авьяас байдаггүй. Жүжигчид энэ авьяасаа илрүүлж, түүнийгээ харуулж чадаж байгаа нь манай амжилтын нууц болов уу. Циркчин хүн зургаа дахь мэдрэхүйтэй гэж яридаг. Энгийн хүнд таван мэдрэхгүй байдаг. Хүмүүс энэ зургаа дахь мэдрэхүйг харахын тулд циркт ирдэг. Зургаа дахь мэдрэхүй бол хөдөлмөр, туршлага, авьяас”.
Монгол Улсад Чурапинскийн /Якут/ биеийн тамир, спортын улсын их сургуулийн төлөөлөгчид ирэв. Энэ дээд сургуулийн ректор Иннокентий Готовцев айлчлалын үеэр Монголын талтай хамтран ажиллахаар тохиролцжээ. Монгол Улсын биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Наранбаатарын Чойжав болон Чурапчинскийн дээд сургуулийн удирдалга холбогдох протоколд гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ зочид Монгол Улсын Биеийн тамир, спортын дээд сургуулийн ректор, профессор Жамц Самдандоржтой боловсрол, шижлэх ухаан, үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнээс гадна тэд Монголын параолимпийн хорооны ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор Жамц Дижиддоржтой хамтын ажиллагааны зарчмыг хэлэлцсэн юм. Монгол улсын Техникийн спортын төвийн спортын дасгалын албаны дарга Дижиддорж буудлагыг хөгжүүлэхэд туслахад бэлэн байна. Тэрээр өөрсдийн баазад хамтарсан сургалт-дасгалын цугларалт хийх санал тавьжээ. Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний доктор Жаргалсайханы Дагаа Чупапчины их сургуулийнхантай оюутан солилцохоор тохиролцов.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөх дөхөж байна. Дуучин Алсугийн “Өвлийн зүүд” дүүг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу. Нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Ольга Иванова бэлтгэгч Антонина Ломакина, пультийн найруулагч Елена Почкина, нэвтрүүлэгч Гантигмаа, Гантөмөр нар ажиллаа.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав