Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хуучин нацистуудын үйлдлийг баатарлаг үйлс мэт харуулах бүх хэлбэрийг буруушаасан, мэдээллийн аюулгүй байдал, сансарт энх тайвныг хэвээр хадгалах тогтоолыг 2009 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр батлуулах тэргүүн зэргийн зорилт тавьжээ. НҮБ-д суугаа Орос улсын төлөөлөгч Виталий Чуркин Нью-Йорк-Москва дүрс бичлэгийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Энэ тогтоолыг өнгөрсөн жил тус байгуулагын олонх орон дэмжиж, зөвхөн АНУ эсрэг санал өгчээ. Фашизмыг баатарлаг үйлс мэт харуулахыг буруушаасан тогтоолын тухайд Маршаллын арал АНУ-тай санал нэг байна. Энэ арлын төлөөлөгч уг асуудлаарх байр сууриа тайлбарлаж чадаагүй юм. НҮБ-ын улс төрийн тавцанд Орос улс 2008 онд хамгийн идэвхтэй тоглогч байсан гэж Виталий Чуркин үзэж байна. НҮБ-ын гол асуудал Гүржийн Өмнөд Осетийн эсрэг зэвсэгт халдлга юм. Москвад халдан түрэмгийлэгчийн эсрэг хүч хэрэглэхээс өөр арга байгаагүй гэж НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн завсарлагагүй хуралдаанд үүнийг баталсан юм. Михаил Саакашвили үнэн хэрэгтээ юу үйлдэснийг өрнөд ухаарлаа. Кавказын байдлыг зохицуулахад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд олон орон саад болж байгааг Виталий Чуркин тэмдэглэв. «НҮБ илүү жинтэй үүрэг гүйцэтгэх боломжтой ч, Аюулгүйн Зөвлөлийн санал зөрөлдөөн үүнийг хялбархан хийх найдвар төрүүлэхгүй байна. Тухайлбал Гүржид зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай Орос улсын санаачилгыг АНУ, Их Британи, бусад орон эсэргүүцсэн байна» гэж В.Чуркин хэллээ. НҮБ-ын шийдвэрийн дараа украины засаг захиргаа оросын эсрэг үзлийн гал дөлийг энэ жил унтараахаад хүрчээ. 1930-аад оны украинд дэгдсэн өлсгөлөн, украин үндэстнүүдийг хоморголон устгасан тогтоолыг 160 орон батлахаас татгалзжээ. Оны төгсгөлд тус байгууллагын хувьд санал нэгтэй шийдвэр гаргасан мөч байлаа. Орос улсын санаачилгаар олон чухал баримт бичгийг батлав. Аюулгүйн Зөвлөл Израиль, Палестиныг энхийн яриа хэлэлцээгээ идэвхжүүлж, сомалийн дээрэмчдийг үйлдлийг зогсоох алхам хийхийг дахин уриаллаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн тогтоолын дагуу дээрэмчдийг тэнгист төдийгүй Сомалийн нутаг дэвсгэрт мөрдөн шалгах боломжтой боллоо хэмээн Виталий Чуркин хэлсэн юм. «Дээрэмчид Сомалийн эсрэг балмад хэрэг үйлдэж байгаад НҮБ түгшиж байна. НҮБ-ын баталсан тогтоол нь олон улсын хамтын нийгэмлэгийн гарт тэдэнтэй тэмцэх хүчтэй хэрэгсэл олгож байна. Хэргийг нөгөө талаас авч үзвэл: тус улсад хуулийг бүрэн завхруулаагүй бол дээрэмчид чөлөөтэй балмад үйлдэл үйлдэхгүй байсан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагааны хоёр дахь чиглэл нь Сомалийн байдлыг зохицуулахад тусалснаар “Африкийн эвэр” нутагт байгаа дээрмийн үйлдлийг таслан зогсооход тус болно». Дэлхийг түгшээж байгаа нэг асуудал бол гарцаагүй санхүү, эдийн засгийн хямарал юм. Оросын дипломатчийн хэлснээр НҮБ энэ зорилтыг шийдэхэд эрчимтэй нэгдэх бодолтой байна. НҮБ-д 2009 оны хавар дэлхийн санхүүгийн хямарлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болох шийдвэрийг саяхан баталжээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав