Дотоодын болон гадаадын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид санхүүгийн хямарлын улмаас оны хоёрдугаар хагаст үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулсан ч, оросын автомашин үйлдвэрлэгчид улирч буй оноо амжилттай үдэж байна. Эхний 9 сард борлуулалт 23 хувиар өссөн байна. Оны хоёрдугаар хагаст автомашины үйлдвэрийн байдал маш хурдан өөрчлөгджээ. 10-р сард борлуулалт өнгөрсөн жилийн түвшинд хүрсэн байна. 11 болон 12-р сард мөн ийм дүр зурагтай байх төлөвтэй. Өрнөдийн нэрд гарсан шинжээч, Орос улсад автомашины компанитай ажиллах асуудал эрхэлсэн бүлгийн удирдагч Стенли Рутын үзэж байгаагаар оны төгсгөлийн үр дүн хэвийн байна. Одоо урьдчилсан хөдөлгөөн нэлээд ээдрээтэй байна. Орос улсын автомашин үйлдвэрлэгчдийн нэгдлийн захирал Игорь Коровкин энэ байр суурийг дэмжиж байна. Тэр хэлэхдээ: «Энэ жил борлуулалтаа 30 хувиар өсгөх аргагүй. Гэхдээ өнгөрсөн жилийнхээс 10-15 хувиар илүү борлуулна. Ирэх жил борлуулалт нэлээд буурах төлөвтэй. Өнөөгийн байдлаар Орос улсад сая 600 мянган машин оруулж, гадаадын компанийг оролцуулан сая 400 мянган автомашин дотооддоо үйлдвэрлэж байна». Автомашины үйлдвэрлэлд хямарал хэдийн илэрсэн. Шинэ жилийн өмнө хэд хэдэн компани тэр дундаа угсрах үйлдвэр сар орчим үйлдвэрлэлээ зогсоожээ. Диллерүүдийн машин авах боломж хумигдсан. Хэрэглээний зээл өөрчлөгдсөн. Банкууд зээлийн нөхцлөө чангалж, автомашиын үйлдвэрлэгчдэд зээл олгох нь багасчээ. Үүний дүнд компаниуд хэрэглэгчдээс бага хөрөнгө авч, атомашинууд агуулахад дүүрч байна. Энэ нөхцөлд автомашины үйлдвэрүүд ажлын хэлбэрээ өөрчлөх шаардлагатай тул диллер, эд анги нийлүүлэгч зэрэг хэрэглэгчдэд зээл олгож эхэлж байна. Хямарлаас өмнө эсрэгээр нийлүүлэгч, хэрэглэгчид угсрах үйлдвэрүүдэд зээл олгож байсан юм. Гэсэн хэдий ч, өсөлт хэвээр байна гэж Стенли Рут ярьж байна. «Орос улсад 2008 онд шинэ автомашины 50 хүрэхгүй хувь нь Орос улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн байсан. Зах зээл ерөнхийдөө унаж байгаа нөхцөлд ч, оросын үйлдвэрлэгчид борлуултаа өсгөх боломжтой. Рублийн ханш суларсан, импортын машины татвар нэмэгдсэн болохоор оросын үйлдвэрийн автомашиын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжтой. Энэ Орос улсын үйлдвэрийн нааштай хүчин зүйл юм. Зардлын үндсэн хэсгийг рублээр хийж байгаа болохоор орос маркийн автомашин нэлээд давуу тал эдэлж байна» гэж Стенли Рут хэллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар оросын автомашины зах зээл өсөх асар боломжтой. Тиймээс дэлхийн автомашин үйлдвэрлэгчид энэ зах зээлд үлдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав