Москвагийн Ус цаг уурын төвд дээд зэргийн боловсруулах хүчин чадалтай супер компьютерийн цогцолборыг байрлуулж дууслаа. Компьютерийг ашигласнаар цаг агаарын мэдээг нарийвчилж, найдвартай болгохоос гадна 5-8 хоногт цаг алдалгүй таамаглах боломж нэлээд ихсэж байна. Шинэ электрон систем урьд 70 хувьтай байсан таамгийн найдвартай байдлыг 95 хувь хүртэл нэмнэ гэж Орос улсын Ус цаг уурын төвийн орлогч захирал Геннадий Елисеев “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдод ийнхүү ярив. «Цаг уурын таамгийг боловсруулах үндсэн хэрэгсэл нь дэлхийн агаар мандал болон далайн үйл явцын гидро динамик загварчлал юм. Энэ маш хүнд математик бодлого байдаг. Суперкомпьютерээр энэ бодлогыг бодоно. Цаг агаарыг нарийн таамаглах, цаг агаарын аливаа үзэгдэл илэрдэг далай болон агаар мандал дахь физик үйл явцыг нарийн загварчлах матемтик загварыг нэвтрүүлэхэд энэ компьютер тус болж байна. Агаар мандалын таамгийн загварыг сайжруулахаар төлөвлөж байгаа. Тухайлбал спектр дэлхийн загаврыг хэлж болно. Манай эрдэмтэд энэ загварын чанарыг сайжруулах, илүү их орон зайг хамрах хэд хэдэн шинэ арга боловсруулсан». Суперкомпьютерийг засах, цаг агаарын үйл явцыг загварчилдаг оросын ер бусын программыг түнд шилжүүлэн суулгахад 6-7 сар болох агаад жил орчмын дараагаар ашиглаж болно. Хоёр жилийн дараа одоогийнх шиг 48 цаг бус гурван цаг тутамд цаг агаарын өөрчлөлтийг таамаглах боломжтой болно. Шинэ суперкомпьютер нь өмнөх компьютерийн боловсруулах хүчин чадлаас 10 мянга дахин их бөгөөд Орос улсын хамгийн хүчтэй 10 тооцоолон бодох машинаас 6-р байрт орж байна. Суперкомпьютер секундэд 27 триллион үйлдэл хийдэг. Хоногт таамгийг 15 минутанд бүрдүүлэх боломжтой. Шинэ компьютерээр цаг уурчид 3-5 км, яваандаа 1 км хүртлэх зайнд цаг уурыг таамаглах боломжтой” гэж Геннадий Елисеев тодруулж байна. Москвагийнхан өөрийн оршин суугаа дүүргийн цаг агаарыг мэдэх боломжтой гэсэн үг юм. Дэлхийн цаг уурын нөхцөл байдал, цаг уурын үзэгдлийг судлахад оросын эрдэмтэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Дэлхийн цаг уурын байгууллагын системд дэлхийн цаг уурын гурван төв ажилладаг. Вашингтон, Мельбурн, Москва дахь дэлхийн цаг уурын албаны цөмийн бүрдүүлж байна. Дэлхийн цаг уурын төвийн үүргийг Орос улсын нийслэлд Цаг уурын төв гүйцэтгэдэг юм. Цаг уурын ян бүрийн нөхцөлтэй Орос улсад эрчим хүч, тээвэр, барилга, хөдөө аж ахуй, орон сууцны шугам сүлжээ зэрэг олон салбар цаг уурын чанараас их хамаардаг. Цаг уурын таамгаас эдийн засгийн хэмнэлт их гаргадаг. Тиймээс дотоодын цаг уурын төв, мөн Москва дахь Дэлхийн цаг уурын төв түшиглэдэг бүс нутгийн цаг уурын төвийн тоног төхөөрөмийг шинэчлэхэд илүү анхаарал хандуулж байна. Нийслэлийн дараагаар Новосибирск, Хабаровск хотын цаг уурын төвд шинэ компьютер тавина.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав