Улирч буй 2008 онд ШХАБ-ын нэр хүнд дэлхийн давцанд өсөн нэмэгдлээ. Энэ тухай өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд болсон “Орос улс болон Ази-Номхон далайн бүс нутгийн олон талт байгууллага” Бүх Оросын эрдэм шинжилгээ-практикийн бага хурлын үеэр оросын нэрд гарсан улс төрч, дипломат, эрдэмтэн, эдийн засагчид өөрсдийн тавьсан илтгэлдээ дурдсан юм. Энэ бага хурлыг ОХУ-ын Гадаад хэргийн яам, Москвагийн олон улсын харилцааны улсын их сургууль, ШХАБ болон Зүүн Азийн судалгааны төвөөс зохион байгуулсан юм. Энэ бага хурлаар өнгөрч буй онд ШХАБ-ын үйл ажллагааг дүгнэлээ хэмээн манай тоймч Альберт Папоян тэмдэглэсэн юм. Бага хурлын үеэр өөр чухал сэдвийг хөндсөн байна. Тухайлбал “Орос улсын Номхон далайн стратеги”, “Оросын шинэ гадаад бодлого, Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын байгууллага”, “Орос улс болон АСЕАН-ын хамтын ажиллагаа: боломжийг нэмэгдүүлэх” болон бусад сэдвийг хэлэлцсэн юм. Бага хуралд илтгэл тавьсан хүн бүр ШХАБ-ын асуудлыг хөндөж байв. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг олон функцтэй эвслийн бус бүс нутгийн нэгдлийн нэр хүнд олон улсын тавцанд нэмэгдэж байгааг илтгэл тавьсан хүн бүр тэмдэглэллээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийн бага хурлын эхэнд тавьсан илтгэл миний бодлоор хамгийн сонирхолтой байв. ШХАБ байгуулагдсаны дараах эхний жилүүдэд өрнөд тус байгууллагыг үл ойшоож байсан бол одоо илүү их анхаарал хандуулж байна. Мэдээж хэрэг үүнийг юуны түрүүнд бүс нутгийн геостратегийн ач холбогдлоор тайлбарлана. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт бүрийн өмнө АНУ-ын төлөөлөгчид эсвэл тэдний итгэмжит төлөөлөгчид Төв Ази дахь америкийн цэргийн баазын асуудал, Ираныг тус байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэхгүй байхыг ямагт Москвагаас хүсдэг тухай дээгүүр тушаалын дипломат нэмж хэлсэн юм. ШХАБ-ын орнуудын олон талын хамтын ажиллагааг бага хурлын үеэр хэлэлцсэн билээ. Тухайлбал улс төр, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл, хүмүүнлэгийн салбар, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв. ШХАБ цэрэг- улс төрийн эвсэлд хэзээ ч шилжихгүй гэж илтгэл тавьсан хүмүүс тэмдэглэсэн юм. Тус байгууллагын Хартид тэмдэглэснээр түүний нэг зорилтын нэг нь бүс нутагт тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах явдал юм. Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Анатолий Клименкогийн илтгэлийн хэсэг юм. Эрдэмтэн Төв Азид байдал хүнд байгааг хэлээд, Орос, Хятад улс болон төв азийн бүс нутаг, цэргийн салбарт ШХАБ-д ажиглагчийн статустай улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Монгол, Энэтхэг, Иран, Афганистан улс ШХАБ-ын ажиглагч орнууд юм. Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл даваа гаригт терроризмын эсрэг хамтын ажиллагааг зохион байгуулж, явуулах журмын тухай ШХАБ-ын гишүүн орны хэлэлцээрийг баталсан нь оросын эрдэмтний хэлсэн үг үнэн болохыг баталж байна. ШХАБ-ын гишүүн орны холбогдох байгууллагууд хамтын ажиллагааны олон улсын хууль зүйн баазыг байгуулж, эдгээр орны нутаг дэвсгэрт терроризмтай тэмцэхэд энэ хэлэлцээр чиглэжээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав