Орос улсын цэрэг-техникийн хамтын ажиллагаа эрхэлсэн Холбооны алба энэ сэдвээр гарсан нийтлэлийг үнэнд нийцэхгүй гэжээ. Зенит-пуужингийн цогцолбор нийлүүлсэн тухай мэдээлэл ням гаригт гарсан юм. Ираны лалын бүгд найрамдах улсын парламентын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссийн орлогч дарга Исмаил Коусарийн ярьснаас Ираны ИРНА агентлаг иш татан ийнхүү мэдээлэв. Үүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлд нийтэлсэн нь анхаар татлаа. Вашингтон хамгийн түрүүнд энэ талаар мэдэгдэл хийв. Төрийн Департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Роберт Вуд даваа гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа Ж.Бушийн засаг захиргаа С-300 пуужингийн талаарх тайлбарыг сонирхож байгааг илэрхийлсэн юм. Иранд ийм төрлийн зэвсэг худалдасанаар Ирак, Афганистанд алба хааж байгаа цэргийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлж болохыг далайн чанадаас урьд нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. “Рособоронэкспорт” хэвлэлийн албаны дарга Вячеслав Давиденкогийн үзэж байгаагаар ийнхүү түгших үндэслэл байхгүй аж. «Одоогийн байдлаар Иранд агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл багтдаг батлан хамгаалах шинжтэй системийг Иранд нийлүүлж байна. Ирантай цаашид хамтран ажиллах ирээдүйг бусад орны адилаар зөвхөн захиалагчтай хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ одоо үйлчилж байгаа үл дэлгэрүүлэх дэглэмээр ОХУ-ын хүлээсэн олон улсын үүргийг чанд биелүүлж, Ирантай цэрэг-техникийн салбарт хамтран ажиллаж байгаа тул бусад улсад түгших үндэслэл байхгүй болохыг тэмдэглэх нь чухал юм». Энгийн үгээр Иранд С-300 худалдасан нь дамын худалдаанаас хэтрэхгүй аж. Энэ тохиолдолд Тегераны шалтгаан ойлгомжтой. АНУ ямагт тус улсын эсрэг цэргийн хүч хэрэглэнэ хэмээн заналхийлж байдаг. Иран агаарын болон баллистик пуужинг эсэргүүцэх үр нөлөөтэй хэрэгсэлтэй болохоо ийм байдлаар илэрхийлэх нь тэдний эрх. Тэд цэрэг улс төрийн сөргөлдөгчийнхөө халдан түрэмгийлэх гал дөлийг унтраах бодолтой байна. Үүнтэй холбоотойгоор Вашингтоны байр суурь эргэлзээ төрүүлж байна. Москвад саяхан болсон орос-израилийн зөвлөлгөөний дараа С-300 оросын байр суурийн талаар америкийн талд дипломат эх сурвалжаар мэдээлсэн. Тэгэхлээр АНУ нөхцөл байдлыг тайлбарлахыг оросын талаас шаардаж байгаа нь Москва, Тегераны харилцаанаас хожих гэсэн шинэ оролдлого юм.

<сонсох>

орчуулагч Г.Нарангарав