Тэсгим хүйтэн, хөвсгөр цас! Сибирь нутгийн 21 настай гоо бүсгүй халуун дулаан уур амьсгалтай Йоханнесбург хотод бараг сар байхдаа оросын өвлийн энэ л шинжийг үгүйлжээ. Сорилыг нэр төртэй даван туулсан тухайгаа Ксения эх орондоо хийсэн анхны бага хурлыг үеэр мэдэгдсэн гэж манай сурвалжлагч дамжуулж байна. «Би сэтгэл хангалуун байна. Оны адагт эх орондоо ийм бэлэг барьсандаа баяртай байна. Гоо бүсгүй шалгаруулах уралдаан болохоос хоёр сарын өмнө оросын хөл бөмбөгчид, хоккейчид, дуучин Дима Билан “Евровидение” уралдаанд ялсныг бодоод энэ удаа бид ялах ёстой гэж бодсон. Тэгээд ялсан». Ксения Сухинова оросын тамирчдын амжилтаас урам зориг орсон нь учиртай. Тэрээр биатлон, гимнастик, усан сэлэлтээр хичэллдэг юм. Байгалиаас заяасан гоо үзэсгэлэнг спортоор хичээллэж улам тодотгожээ. Тэрээр 178 сам өндөртэй ч, 83-60-91 биеийн төгс харьцаатай юм. Сибирийн Тюмень хотын цэнхэр нүдтэй, шаргал үстэй энэ бүсгүй алтан хүрээнд гэрэлтэх усан ягаан алмас эрдэнэ гэлтэй. Ксения бүсгүй байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээс гадна энгийн, хүүхэд шиг цайлган сэтгэлээрээ бүх сэтгүүлчийг гайхшруулсан билээ. Тэмцээний үер будлиантай олон асуулт тавьсан уу хэмээн манай сурвалжлагч сонирхоход, Ксения инээмсэглэн эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа юу вэ? Гэсэн асуулт тависныг хэллээ. «Эрэгтэй хүн шууд зорилгодоо хүрэхээр чармайдаг бол тахир, муруй замаар зорилгодоо хүрэхээр мацдаг» гэж тэр хариулжээ. Энэ гайхалтай бүсгүйн намтарт дэлхийн гоо бүсгүйн титэм тахир муруй замын ул мөр үлдээх нь. Тэрээр Тюменийн нефть, хийн их сургуулийн диплом хамгаалалтаа хойшлуулж магадгүй байна. Ойрын жилүүдээд Ксения дэлхийн улс орноор аялж, хүмүүнлэгийн хөтөлбөр болон буяны үйлсэд оролцоно. Гэрлэх, хайр дурлалын ямар нэг харилцаа үүсгэхгүй юм. Дэлхийн мисс титэм зүүсэн бүсгүйд ийм шаардлага тавьдаг байна. “Гоо үзэмж, аз жаргал, сайн сайнхны бэлэг тэмдэг титэмийг нэр төртэй авч явахыг би хүсч байна” гэж Ксения хэлсэн юм. Тэгэхлээр ирэх жил дэлхийн анхны гоо бүсгүйн титэмийг Орос бүсгүй Ксения Сухинова зүүнэ. Дотоод, гадаад гоо үзэмж салшгүй бөгөөд орос эмэгтэйчүүд дотоод гоо үзэмжээрээ ялгардаг гэдэгт бүсгүй итгэлтэй байна.