Ерөнхий сайд В.Путин Москва орчимд болсон хөдөө аж ахуйн салбарын асуудлаарх зөвлөлгөөний үеэр энэ тухай дахин мэдэгдэв. Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд шувууны махны импортын хязгаарыг 300 мянган тонноор бууруулсан. Орос улсад мөн хэмжээгээр үйлдвэрлэл нэмэгдэж байна. Дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа хамгий тулгамдсан асуудал бол зээл юм. Зээл авахад улам хүнд, өртөг өндөртэй байна. Дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд үндсэндээ ийм хандлагатай байна. Орос улсын төр засаг урьд хөдөө тосгоноос зээл авсан хүмүүст банкны зээлийн гуравын хоёрыг буцааж олгож байсан. Одоо энэ хангалтгүй юм. « Хөдөө аж ахуйн тухайд бид онцгой эрх эдлүүлнэ гэж В.Путин мэдэгдсэн юм. Хөдөө аж ахуйн салбарын дарамтыг багасгах арга хэмжээ авна. Хөдөө аж ахуйн салбарынханд зээл олгохдоо Оросын төв банкинаас дахин олгосон зээлийн хүүгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний татаас олгохоор тохиролцсон. Энэ хэмжээ гуравны хоёр бус дөрөвний гурав байна». Дэлхийн эдийн засагт тулгарсан бэрхшээлтэй асуудал, тэдгээрийг шийдэх Орос улсын арга зам үндсэндээ бусад орныхтой давхцаж байна.