Оросын парламентын хоёр танхимын араас улс орны 83 бүс нутгийн хууль тогтоох бүх байгууллага  Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг сайшаалаа. Ерөнхийлөгч Д.Медведев сар хагасын өмнө Холбооны Зөвлөлийн илгээлтдээ энэ саналыг дэвшүүлсэн юм. Үндсэн хуульд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 4-6 жил, Холбооны Хурлын бүрэн эрхийг 4-5 жил сунгах тухай өөрчлөлт оруулсан юм. Оросын олон нийт энэ асуудлаар санал зөрөлдөөнтэй байна. “Правое дело”, “Яблоко” сөрөг хүчний намууд үндсэн хуульд өөрчлөлт оруулахын эсрэг байна. “Правое дело” намын хоёр даргын нэг Леонид Гозман ярьж байна: «Нэгдүгээрт иргэд улс төрийн шийдвэр гаргахаас нэлээд хөндийрнө. Манайд одоо бүгдийг ерөнхийлөгч шийдэж байна шүү дээ. Одоо түүнийг 1,5 дахин цөөн удаа сонгоно. Үүнээс гадна ерөнхийлөгч, парламентын төр засгийн эрхэнд байх хугацааг ялангуяа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгасан нь түшмэд иргэдэд дур зоргоороо хандах нь ихсэж, авилга гэх мэт бусад зөрчил нэмэгдэнэ гэж Төрийн Думын доод танхимын депутат Андрей Исаев мэдэгдэв. Ерөнхийлөгч, парламент өөрсдийн хөтөлбөрөө бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхийн тулд үр бүтээлтэй ажил явуулахад их хугацаа шаардлагатай. Тэдний тарьсан үр өнөөгийн бүрэн эрхийн хугацаанд үр шимээ өгч эхэлж байна. Д.Медведев ийм санаачилга гаргаснаар төрийг хүчирхэгжүүлэх шугамыг үргэлжлүүлж байна хэмээн ойлгох хэрэгтэй. Энэ хүч чармайлт ардчиллын үзэл санаатай зөрчилдөхгүй. Энэ нь ардчилсан байгууллагыг бэхжүүлэхэд чиглэсэн» гэж Андрей Исаев хэллээ. Ерөнхийлөгч, парламентын бүрэн эрхийн хугацааг сунгах Орос улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг батлах үйл явц хараахан дуусаагүй байна. Бүс нутагт энэ өөрчлөлтийг оруулах дүнг 12-р сарын 22-нд парламентын дээд танхим- Холбооны зөвлөл батллаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх гомдлыг 7 хоногт хүлээн авна. Хэрэв гомдол ирэхгүй бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар Кремльд хүргэнэ. Тэгвэл Орос улс шинэчилсэн үндсэн хуультай шинэ жилээ угтана.

 

орчуулагч Г.Нарангарав