Монголын зэвсэгт хүчний хурандаа Додхүү тэргүүтэй төлөөлөгчид Оросын Сибирийн цэргийн тойрогт албан есны ажлын айлчлал хийж байна. Монголын зэвсэгт хүчин, Сибирийн цэргийн тойрог 2009 онд хамтран ажиллах тухай хэлэлцээрт Читэд гарын үсэг зурав. Манай сурвалжлагч Ольга Павлович Сибирийн цэргийн тойргийн олон нийттэй харилцах мэдээллийн албаны дарга, тойргийн цэргийн командлагчийн туслах, хурандаа Валерий Шербалинтай утсаар холбоо барив. Тэрээр хэлэхдээ, «Сибирийн цэргийн тойрог, Монголын зэвсэгт хүчний хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг юуны түрүүнд тэмдэглэмээр байна. Хоер орны батлан хамгаалах тусгай газрууд хамтын ажиллагааны уламжлалыг олон арван жилийн турш хадгалж ирсэн бөгөөд одоо ч нягт хамтран ажиллаж байгаа нь үүнд нааштай нөлөөлсөн. Сибирийн цэргийн тойрог, монголын армийн жанжин штабын хоер талын цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт 10 гаруй жилийн турш, жил тутам граын үсэг зурж байна”.
Асуулт: Монголын зэвсэгт хүчний төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын явцад хэлэлцээрт ийнхүү гарын үсэг зурсан. Энэ тухай ярина уу.
В.Щербалин: “Монголын зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Тогоо хоёр талын 2009 оны цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Улаанбаатарт гарын үсэг зурсан бөгөөд Сибирийн цэргийн тойргийн командлагч хурандаа генерал Александр Постников Читэд баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт хамтын ажиллагааны хэд хэдэн чиглэлийг тодорхойлсон юм. Юуны түрүүнд цэргийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд байлдааны бэлтгэлийн янз бүрийн арга хэмжээнд харилцан оролцоно. Тухайлбал монголын нутаг дэвсгэрт 12-р сарын эхээр болж өндөрлөсөн Дархан-1 гэх мэт орос-монголын хамтарсан цогц цэргийн сургууль явуулна. Монголын БХЯ-ны 250 цэрэг офицер, оросын 450 цэргийн албан хаагч техникийн хангамжийн ангийн зорилтыг хээрийн нөхцөлд хамтран гүйцэтгэлээ. Ирэх онд монголын зэвсэгт хүчний төлөөлөгчдийг хэд хэдэн том сургууль, цэргийн дарга нарын түр татлагын арга хэмжээнд оролцохыг урив. Оросын янз бүрийн цолтой офицерууд Монголын Зэвсэгт хүчний байлдааны бэтлгэлийн арга хэмжээнд оролцоно. Монголын цэргийн боловсон хүчин, бага офицерүүдийг Сибирийн цэргийн тойргийн цэргийн сургуулиудад бэлтгэх нь хамтын ажиллагааны 2 дахь чиглэл юм. Хэлэлцээрт заасан нийгэм-соелын арга хэмжээний хүрээнд цэргийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид ба бүтээлч хамтлаг солилцож, монголын цэргийн албан хаагчдыг манай цэргийн сувиллын газарт хүлээж авах юм”.
Асуулт: 2009 оны хамтын ажиллагааны тухай баримт бичиг Халх голын тулааны 70 жилийн ойн баярт бэлдэх арга хэмжээг агуулжээ. Эдгээр нь ямар арга хэмжээ вэ?
В.Щербалин: “Ойн баяр ирэх оны 9-р сард болно. Байлдаан болсон өргөн уужим нутгийг тохижуулах нь бэлтгэлийн гол арга хэмжээ болно. Энд байгаа олон хөшөөг будаж, сэлбэн шинэчлэх хэрэгтэй. Сибирийн цэргийн тойрог болон Оросын БХЯ энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн. Гэвч ГХЯ болон байлдаан болсон газарт ажиллах бие бүрэлдэхүүн, техник, материал ачсан галт тэргийг нэвтрүүлэх гаалийн албаны хэмжээнд чухал хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Халх голын домогт тулаанд оролцсон Сибирийн дайчид Монголд ойн баяр еслолд оролцохоор очих тухай хэлэлцээрт заажээ. Харамсалтай нь тийм цөөхөн дайчин эсэн мэнд байна”.
Монголын зэвсэгт хүчний төлөөлөгчид Сибирийн цэргийн тойргийн цэргийн анги албан байгууллагад очиж, тойргийн зарим албаны дарга нартай уулзсан юм.

<сонсох>