“Орос улс болон Ази Номхон далайн бүс нутгийн олон талын байгууллагууд” сэдэвт Бүх оросын эрдэм шинжилгээ практикийн хурал Москвагийн олон улсын харилцааны их сургуульд боллоо. Энэ бага хуралд оролцсон Альберт Папоян хэлэхдээ, ОХУ-ын Гадаад хэргийн яам, Москвагийн Улсын Олон улсын Харилцааны их сургуультай хамтран ШХАБ болон Зүүн Азийн судалгааны төвийн ивээлд энэ нэр хүндтэй бага хурлыг зохион байгууллаа. Оросын нэрд гарсан улс төрч, дипломатч, эрдэмтэн, эдийн засагчид форумын үеэр “Орос улсын Номхон далайн стратеги”, “Ази Номхон далайн бүс нутгийн дипломат харилцаа болон бүс нутгийн интеграцчиллын байгууллагын үйл ажиллагаанд Орос улс оролцох нь”, “Оросын гадаад шинэ бодлого, Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын байгууллагууд”, “ШХАБ-ын хөгжлийн хэтийн төлөв”, “Орос улс болон АСЕАН-ны хамтын ажиллагаа: боломжийг идэвхжүүлэх”, “Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, Ази Номхон далайн бүс нутаг дахь олон улсын хамтын ажиллагаа” болон бусад сэдвийг хэлэлцэв. Орос улсын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Михаил Николаев бага хуралд оролцогчдод Зүүн хойд Ази дахь олон улсын хамтын ажиллагаа болон Оросын Алс Дорнодын хөгжлийн стратегийн үзэл баримтлалыг танилцуулав. Алс Дорнод, Өвөр байгалийг хөгжүүлэхэд шаардлагатай, мөн бүс нутгийн эдийн засгийг хөрш хөгжингүй орны эдийн засагт нэгтгэх арга хэмжээний тухайд шинжлэх ухааны үндэслэлтэй үзэл баримтлалын үүрэг чухал болохыг тэр тэмдэглэв. Хятад улсад тэр онцгой анхаарал хандуулж байгааг тэр тэмдэглэсэн юм. «Өнгөрсөн жил болсон Хятадын 17 дахь Коммунист намын бага хурлын үеэр улс орныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний үзэл баримтлалыг боловсруулахад ихээхэн анхаарал хандуулсан гэж Оросын парламентын дээд танхимын дэд дарга ярьж байна. Манай улс төрч, эрдэмтэн, мэргэжилтнүүд энэ талаар дорвитой ажиллах хэрэгтэй байна» гэлээ. ШХАБ болон Зүүн Азийн судалгааны төв энэ бага хурлыг зохион байгуулсан ч, шинэ олон туйлт, шударга ертөнцийг цогцлуулахад олон улсын энэ залуу байгууллагын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгааг бага хуралд оролцогч олон хүн тэмдэглэсэн билээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Леонид Моисеев хэлэхдээ: «Сүүлийн үед Оросын үүрэг илт нэмэгдсэн гэж дипломатч ярьж байна. Түүнийг хүлээн зөвшөөрч, өрнөдөд түүнтэй харилцах болсон. Улс орнуудын геостратегийн ашиг сонирхолыг харгалзан энэ бүс нутаг улам их анхаарал татаж байна» гэлээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав