Орос улсын нийслэлийн цэцэрлэгт хүрээлэн, талбайд хэдэн км үргэлжлэх гэрлэн чимэглэл, шинэ жилийн хэдэн арван мянган тоглоомоор гоёсон 500 орчим том гацуур мод засчээ. Энэ үед цаг агаарын дулааны бүх дээд амжилтыг эвдээд, Шинэ жил ойртож байгаа гэх сэтгэгдэл төдий л төрөхгүй байгаа 12-р сарын эхний өдрүүдэд эдгээр сүлд модыг заслаа. Москвагийнханд оросын өвөл, цас, хүйтний уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд дизайнерууд багагүй санаа сэджээ. Нийслэлийн Тверийн гудамжинд гацуур модонд хяруу унажээ. Ганган гацуурын мөчир дээр цас шиг тусгай эд тавьсан байна. Энэ гацуурыг чимэхдээ “Морозко”, “12 сар” шүлэг уншсан гэж дизайнер Евгений Гулин ярив. Цас, гялалзах, сүрлэг байдал зэрэг бол шинэ жилийн баяр, оросын өвлийн бүх онцлог шинж хэмээн дизайнер хэлж байна. Цветной цэцэрлэгт гудамжинд гэрэлтдэг усан оргилуур тавьжээ. Ус оргилж байгааг харуулсан энэ үзүүлбэр нь ямагт яарч, тэвдэж явдаг Москвагийнханд баяр ойр ойртож буйг сануулна. Москва хотын төв талбайд “Дүрс бичлэгийн бэлэг” нэртэй мультимедиа төв байгуулжээ. Эндээс шинэ жилийн шөнө шинэ оны эхний өдрүүдэд Москва хотын дурын оршин суугч, зочид он-лайнаар ойр дотны хүмүүстээ баяр хүргэх боломжтой. Их театрын зүг хэдэн арван метр алхаад талбайд бүжиглэж буй бүжгэн жүжигчнийг харах боломжтой. Владимир Макаров үүнийг засчээ. «Дотроосоо гэрэлттдэг эд бүхий гэрлэн зохиомж юм. Хөгжмийн эгшигэнд олон мянган өнгийн гэрэлтэй бүжгэн жүжигчин гунхалзан бүжинэ». Москва хотынхон амрах дуртай Поклоны ууланд зоох “Шинэ жилийн Москва” газрын зурагт баярын зохиомжуудыг харуулсан байгаа. Хотын ер бусын чимэглэлийг үзэж харахад багагүй цаг зарах тул хүн бүр аялалын өөрийн маршрутаа зохих боломжтой. Оросын иргэд өвөл 10 хоног амардаг нь сайхан хэрэг юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав