Оросоос нийлүүлдэг хийгээр эрчим хүчний хэрэглээний хагасыг хангадаг баруун Европ Украин хийн төлбөрөө барагдуулагүйгээс үүдэлтэй хямаралд дахин түгшиж байна. Орос улсаас баруун Европ хүртэл үргэлжлэх хоолойгооор хий нийлүүлэхэд замаас нь авахгүй хэмээн Киев баталж байгаа ч, хийн өрөөс үүдэлтэй хямарал улам хурцадах шинжтэй байна. Германы “Хандельсблатт” сонинд Украин өр төлбөрөө барагдуулахгүй тохиолдолд 1-р сарын 1-ээс тус улсад хий нийлүүлэхээ зогсоох тухай оросын “Газпром” концернийн удирдлагын сануулсныг иш татжээ. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас Орос улс хоолойгоор европын хэрэглэгчдэд хий үргэлжлүүлэн нийлүүлнэ гэж Берлинд ойлгож байна. Хийг анх хоолойгоор шахсан хэмжээгээр тэдэнд хүрэх болов уу? Украин 2006 хий экспортлодог хоолойноос зөвшөөрөлгүй авч ашиглаж байсан юм. Тэр үед Герман хямарлыг тайван туулсан. Украины нутгаар дамжуулан хий нийлүүлэх маршрут сүйрсэн ч, Орос улс Белорусын нутгаар тавьсан хийн хоолойгоор хийг шуурхай нийлүүлж эхэлсэн тухай германы сонинд тэмдэглэжээ. Герман улс хийн 30 хувийг Орос улсаас авдаг тул “Газпром” компани Киевээс түлшний төлбөрөө авах оролдлогыг онцгой анхааралтай ажиглаж байна. Арилжааны маргааныг соёолтой шийдэх боломж бараг алдарлаа гэж тус концернийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов мэдэгдсэн юм. «Өр төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд шинэ гэрээнд гарын үсэг зурах боломжгүй. Тэгэхлээр 1-р сарын 1-ээс Украины хэрэглэгчдэд хий нийлүүлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн үг юм. Биднээс ялгаатай нь украины ажил нэгт нөхөд өрийг төлж барагдуулах ямар нэг төлөвлөгөө, хямарлаас гарах ямар нэг гарц санал болгохгүй байна». Британийн “Таймс” сонинд бичсэнээр “Газпром” компани 2,4 тэрбум долларын өрнөөс ердөө 800 сая долларыг Украинаас авсан гэж бичжээ. Брюссель дахь Еврокомиссийн удирдлага Украинтай холбосон хоолойгоор хий дамжуулахыг зогсоох аюул заналын тухайд түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Хийн өрийг далимдуулан Украины хийн тээврийн сүлжээнд хяналт тавихыг оролдож байна хэмээн Киев Москваг буруутгаж байна. Гэсэн ч, Украин сүүлийн жилүүдэд “Газпром”-ын Европт хий нийлүүлэх замд тээврийн сүлжээний сул хэсэг болж байгааг нийтлэлийг бичигч тэмдэглэжээ. Украины нутаг дэвсгэр дахь оросын хийн хувь заяаны талаар Италийн “Република” сонинд ч мөн бичиж байна. Итали гадаад нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай тул Москва, Киевийн хооронд арилжааны маргаан хурцдаж байгаад их түгшиж байна. Украины ерөнхийлөгч Виктор Ющенкогийн мэдэглийг үл харгалзан хямарал 2006 оны түвшинд хүрлээ. Тиймээс Европ хийн хямарлаас дахин түгшиж байна гэж “Република” сонинд бичсэн байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав