Foto http://chita.rfn.ruОрос улс, Монгол Улс Халх голд зөвлөлт-монголын дайчид ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Монгол Улсын дорно хэсэгт 1939 онд 4 сар үргэлжилсэн цус урсгасан тулаанд зөвлөлт-монголын 18,5 мянган цэрэг амь үрэгдсэн юм. Аугаа ялалтын ойн баярын өмнө Өвөр байгалийн нийслэл Читад Халх голын баатрууд, зөвлөлтийн цэргүүдэд босгосон хөшөөг бүрэн сэргээн засварлана. Хөшөө дурсгалыг сэргээн засварлах зохион байгуулах хорооны гишүүн, Читын засаг захиргааны олон нийттэй харилцах хэлтсийн орлогч дарга Александр Лыцусь манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ийнхүү ярьжээ: «Халх голтой холбоотой бүх үйл явдлыг Өвөр байгаль тэр дундаа Читын оршин суугчид өөрийн түүх мэт хүлээн авдаг. Учир нь 1939 онд фронт манай нутгийн дэргэд байлаа. Энд бэлтгэл цэргийг дайчилж, Өвөрбайгалийн цэргийн тойргийн 57 дахь буудлагын дивизийг байгуулсан юм. Читад байгуулсан 321 дэх цэргийн эмнэлэгт сүүлийн тоо баримтаар Халх голын тулаанд шархадсан 4,5 мянга гаруй цэрэг энд эмчлүүлжээ. Өвөр байгалийн хүмүүсээс нутгийн хүмүүсээ яаж ялгасан бэ? гэхээр тэдний заримыг 1941 онд хаасан Сатро-Читын оршуулгын газар нутаглуулсан юм. Баян-Цагаан уулын тулаанд амин тус газраа шархадсан, алдарт бригадын командлагч, ЗХУ-ын Баатар Михаил Яковлевыг Читад оршуулсан юм. Халх голын ялалтын 50 жилийн ойн өмнө 1989 онд улаан армийн цэргүүдийг нийтийн оршуулгын газар нутаглуулж, өнөө үед сэргээн засварлах шаарлагатай байгаа хөшөө босгосон билээ. Өнөөгийн байдлаар Халх голын тулаанд оролцсон дайчдаас 10 хүн амьд сэрүүн байгаа бөгөөд гурав нь Читад оршин сууж байна. Эдгээр ахмад дайчин Сибирийн Холбооны тойргийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Квашинаас хөшөө дурсгалыг сэргээн засварлахад туслахыг хүссэн юм».
Асуулт: Одоогоор баатруудын хөшөө дурсгалыг сэргээн засварлаад зогсохгүй бүрэн шинэчлэн засч байна. Энэ буянтай үйлсийг хэн хийж байна вэ?
А.Лыцусь: «Сибирийн Холбооны тойргийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн захирамжаар тусгай зохион байгуулах хороо байгуулсан. Энэ хороонд хот, муж, Сибирийн цэргийн тойрог, Чит, Өвөр байгалийн сүм хийдийн төлөөлөгчид, мөн хөшөө дурсгалыг сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн их дээд сургууль, томоохон байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид багтсан. Хөшөө дурсгалыг сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэхэд сайн дураар хандив өргөж, хувь нэмэр оруулахыг зохион байгуулах хороо Өвөр байгалийн хязгаарын оршин суугчдад хандсан юм. Олон хүн буяны энэ үйлст хувь нэмэр оруулж, хангалттай хөрөнгө цугласан. Орос улсын гавьяат архитекторч Виктор Кулешийн боловсруулсан төсөл ийнхүү мэндэлсэн юм. Төслийг 30 сая орчим рублээр хэрэгжүүлнэ. Дурсгалын бүхэл бүтэн бүс байгуулж, нийтийн булшинд хөшөө, бунхан, хашлага зэргийг барина. Есөн метрийн өндөр хөшөө дурсгалыг боржин чулуугаар өнгөлнө. Сэлмийн оройд улаан армийн од, төв хэсэгт нь Георгий Жуковын одонтой холбоотой зүйлийг шигтгэнэ. ЗХУ-ын маршалын цэргийн алдар цуу Халх голоос эхтэй юм. Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдсан зөвлөлтийн цэрэг-интернационалистуудад босгосон анхны хөшөө дурсгал байна. Читад цэргийн гавьяаны хөшөө дурсгалыг 2009 оны 8-р сард барьж дуусгана гэж найдаж байна».

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав