Орос улсад сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгын дүн нэлээд зөрчилтэй байна. Дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд улс орны эдийн засгийн байдлын талаар тэд төдий л өөдрөг бус, түгшүүртэй байна. Нөгөө талаас ерөнхийлөгч, ерөнхий сайдын үйл хэрэгт сэтгэл хангалуун байна. Хэдийгээр төрийн өндөрлөгүүдийн нэр хүнд өнгөрсөн оны намраас хойш бага зэрэг буурсан ч, нэр хүнд нь хангалттай өндөр хэвээр байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд ерөнхий сайдынхаас арай доогуур байна. Олон нийт урьдын адил Владимир Путиныг үндэсний манлайлагч хэмээн үзэж, түүний зөн совин, улс төрийн туршлагад найдаж байгааг харууллаа. Хямарлын эсрэг арга хэмжээ авахад энэ итгэл үнэмшил нэлээд чухал юм. Нэр хүндтэй улс төрч, улс төрийн хүчний эргэн тойронд олон нийт эв санаа нэг байгаа нь хамгийн хүнд сорилыг даван туулахад тус болж байна. Мундахгүй их сорил байна гэж “Левада-центр” социологийн албаны захирал Лев Гудков ярьж байна. «Улс орны үйл хэрэг зөв голдирлоор явж байна хэмээн санал асуулгад оролцогчдын 43 хувь нь үзэж байна. Мөн буруу голдрилоор явж байна хэмээн санал асуулгад оролцогчдын 40 хувь нь хариулжээ. Улс орны удирдлагыг дэмжигчдийн тоо буурч байгааг харуулж байна. Энэ хэлбэлзэл төдий л их биш ч, ерөнхий хандлага ажиглагдаж байна. Есдүгээр сард явуулсан санал асуулгад оролцогчдын 66 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байсан юм. Энэ үзүүлэлт 12-р сард 60 хувь болж буурчээ. Энэ юутай холбоотой вэ? Нэгдүгээрт хүн амын өчүүхэн хэсэг хямарлын үр нөлөөнөөс эмээж байна. Одоохондоо мэдээллийн үр нөлөөгөөс ийнхүү түгшиж байна. Хүн амын бага орлоготой хэсэг амьдралын түвшин буурахаас их эмээж байна. Хангалуун амьдралтай хэсэг нь хямарлыг яаж ийгээд даван туулна гэж үзэж байна. Тэд улс орны удирдлага, үйл хэргийг илүү сайшааж байгаа юм». Хямарал үнэн хэрэгтээ хүн амыг бүхэлд нь хамраагүй, ердөө бие даасан хэсгийг хөндсөн төдийгүй төр засагт дэмжлэг үзүүлэх хангалттай эх үүсвэр бий. Хямарлын үр дагаврыг арилгахад санхүүгийн хангалттай нөөцтэй энэ үед ноцтой тооцоо алдаахгүй бол энэ байдал хадгалагдана. Одоо төр засаг хямаралтай тэмцэх улс төрийн хүч, үүний үр дагавраас зайлсхийх боломжтой гэдгээ харуулж байна. Үүгээр олон нийтийн санаа бодлыг тэтгэж байна. Ирэх жил Оросын эдийн засаг хүнд байхыг хүлээн зөвшөөрч байгаа ч, иргэдийн олонх нь ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Өнөөгийн амьдралын бодит байдалд энэ нь илүү прагматик арга хэрэгсэл юм. Орос улс хүнд үеийг даван туулж, хямарлаас бэхжиж гарах чадалтай. Эдийн засгийн асуудлын хүрээнээс оросын иргэд амаргүй зам туулах нь эргэлзээгүй юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав