Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Оросын эдийн засгийн ирэх жилийн нарийвчилсан төлөвлөгөө нь өмнөх таамгаас нилээд ялгаатай байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар дэлхийн хямарлаас оросын эдийн засагт илэрэх нөлөөг төлөвгөөнд харгалзжээ. ДНБ-ийн нийт өсөлт 2,4 хувьтай байна. Засгийн газраас эдийн засагт их хэмжээний тусламж үзүүлсний дүнд ДНБ ийм хэмжээгээр өсөнө. Хүн амын бодит орлого өсөх таамагтай байна. Төсвийн ажилтнуудын цалин, тэтгэврийг нэмэхээр төлөвлөж байна. Хямарал нүүрлэсэн эсэхээс үл хамааран цалин, тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Энэ бүхнээс үүдээд засгийн газар эдийн засагт нөлөөлөх тогтсон стратегиа өөрчлөхөд хүрж байна гэж Нийгэм-эдийн засгийн асуулын хүрээлэнгийн орлогч захирал Иосиф Дискин үзэж байна. Тэр хэлэхдээ: «Миний үзэж байгаагаар засгийн газрын эдийн засгийн бодлогод нэлээд эргэлт гарсан. Засгийн газар эдийн засгийг зохицуулах цэвэр мөнгөний механизмаас татгалзаж, кейнсийн гэж нэрлэдэг уламжлалт арга хэмжээг эрхэмлэж байна. Тухайлбал дотоодын зах зээлд найдсан үйлдвэрийн бүх гинжийг татах чадалтай хүн амын төлбөрийн чадварын эрэлтийг дэмжих явдал юм. Оросын хот тогтож байгаа томоохон байгууллагыг өндөр үнээр ч хамаагүй дэмжихээр шийджээ. Ийм нэг байгууллага сүйрвэл хотууд, хөрш зэргэлдээх газар, нийлүүлэгчдэд ноцтой цохилт болж, ажилгүйдэл нэмэгдэхэд хүргэнэ». Дэлхийн санхүүгийн хямаралтай холбоотойгоор засгийн газраас тэргүүн зэргийн тусламж үзүүлэх байгууллагуудын жагсаалтыг эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих засгийн газрын комиссийн 12-р сарын 23-ны хурлаар батална гэж Игорь Шувалов хэлэв. Улс орны ДНБ-ий ихэнх хэсгийг хангадаг байгууллага юм. Нийгэм-эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд гол зорилго нь байна гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч тэмдэглэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав