Ерөнхий сайд Владимир Путин тус улсад гадаадын ургац хураалтын техник оруулж ирэхэд тавьж байгаа татварын хэмжээг 15 хувь хүртэл нэмэх шийдвэрийг оросын хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгчид алга нижигнүүлэн хүлээн авлаа. Энэ арга хэмжээ түр зуурын ч гэсэн, дэлхийн 17 хувь, хуучин ЗХУ-ын зэх зээлийн 68 хувийг эзэлдэг “Ростсельмаш” оросын хөдөө аж ахуйн машин угсралтын үйлдвэрийг ухаан балартахаас аврах юм. Манай тусгай сурвалжлагч Вячеслав Киселевын үйлдвэрээс хийсэн сурвалжлагыг хүргэе. Өнөөгийн байдлаар үйлдвэр өргөн уудам нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байна. Бүх орон зай улаан-цагаан өнгөтэй хэдэн зуун орчин үеийн комбайнаар дүүрчээ. 800 хүн ажлаас халагдаж, үлдсэн нь цалингийн гуравны нэгээ алдаж, үйлдвэрийн удирдлага эрчим хүч, дулаанаа хэмнэж байна. “Ростсельмаш” үйлдвэр хэдэн сарын өмнө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ жилд хоёр дахин нэмж, 10 тэрбум рублээс багагүй эргэлтийн мөнгөтэй болохоор төлөвлөж байсан. Алтан борооны оронд 2008 оны намар ирсэн. Хөрөнгө хүрэлцэхгүй байгаагаас тосгоны ажилчид орчин үеийн ургац хураах техниктэй болж чадахгүй байна. Энэ жил үр тарианы үнэ бага, дэлхийн санхүүгийн хямарлын улмаас зээл авах боломжгүй байна. Энэ нөхцөлд ерөнхий сайд В.Путин үйлдвэрийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, салбар, бүс нутгийн удирдлагын оролцоотой зөвлөлгөөн хийсэн юм. Техник худалдан авахад нэмж 23 тэрбум рубль гаргахаар шийджээ. Үйлдвэрлэгчид хураалттай комбайнд 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид техникийг авснаас хойш жилийн дараа лизингийн төлбөр хийх эрхтэй болжээ. Ерөнхий сайдын мэдэгдсэн гадаадын техникийг оруулж ирэхэд тавих татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг дотоодын техник үйлдвэрлэгчид сэтгэл хангалуун хүлээж авав. «Дэлхийн санхүүгийн хямарлын өнөөгийн нөхцөлд дотоодын хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгчдийг дэмжих, шинэ эсвэл хэрэглэж байсан хөдөө аж ахуйн техникийг импортлоход ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх 9 сараар тооцсон түр арга хэмжээ боломжтой гэж үзэж байна». Татвар, гаалийн татварын бодлогын улмаас Оросын хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгчид дотооддоо гадаадынхантай өрсөлдөхөд хавчигдаж байна. “Ростсельмаш” компани багтдаг үйлдвэрлэгчдийн холбооны дарга Константин Бабкины үзэж байгаагаар өнөө үед хилийн чанадад хөдөө аж ахуйн техникийг үйлдвэрлээд оросын зах зээлд борлуулах нь ашигтай байна. Тэрээр юу хэлж байгаагаа сайн мэдэж байгаа. Ростсельмаш компани өнгөрсөн жил Урюпинск дахь үйлдвэрээ хаагаад Канад дахь тракторын үйлдвэрийн үнэт цаасны хяналтын багцыг эзэмших болсон юм. Орос улсын зах зээлд гадаадын техникийг оруулахад татварын хэмжээг нэмэх саналыг зөвлөлгөөний үеэр дэмжсэн Орос улсын аж үйлдвэрийн сайд Виктор Христенко бизнесмены байр суурьтай санал нэг байна. “Сүүлийн 40 жил ДХБ-д байгаа хэд хэдэн орны байр сууринаас авч үзвэл энэ таагүй мэт харагдаж байж болно” хэмээн сайд хэлж байна. ДХБ үйлдвэрлэгчдээ дэмжих маш нарийн хэрэгсэл боловсруулж, зах зээлдээ гадаадын техникийн оруулахад хязгаарлах мөн нарийн хэрэгсэл хэрэгжүүлсний дүнд урт хугацааны дараа либералчлагдсан. Одоохондоо бид ийм хэрэгсэл боловсруулах боломжгүй байна. Энэ шатанд үйлдвэрлэгчиддээ түр ч гэсэн туслах хэрэгтэй байх”. Ерөнхий сайд В.Путин импортын татварыг 9 сараар нэмэхээр шийдсэн байна. Дараа нь хэрхэх вэ? Орос улсад хямарлаас үүдээд төр засаг зах зээлээ хамгаалах арга хэмжээ авахад хүрч байна. Зөвхөн хямарлын үед төдийгүй үйлдвэрлэлийн бодлогод тулгуурлан дотоодын үйлдвэрлэгчдийн ашиг сонирхолыг хамгаалах хэрэгтэй гэж олон хүн үзэж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав