Эрхэм сонсогчид оо, Орос болон Монголын ард түмэн Халхын Голд япон цэргийг ялсны 70 жилийн ойг тэмдэглэнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийг энэ тэмдэглэлт ойн арга хэмжээнд оролцохыг Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр урисан юм. Ойн арга хэмжээ 9-р сард Монгол Улсад болно. Орос, Монгол Улс энэ ойн арга хэмжээнд бэлтгэж эхлээд байна. Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд Борис Говорин саяхан ийнхүү ярьсан юм : «Халх Голын ялалтын 70 жилийн ой манай хоёр орны хувьд тэмдэглэлт үйл явдал билээ. Орос, Монгол улс энэ ойг тэмдэглэж, зохих ёсоор бэлтгэх баттай байр суурьтай байна. Ерөнхийлөгч Д.Медведевийн тэргүүлж байгаа “Ялалт” зохион байгуулах хороо ёслолын арга хэмжээг зохион явуулах төлөвлөгөөг бэлтгэжээ. Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Халх Голын ялалтын 70 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэх хөтөлбөр боловсруулж, зохион байгуулах хороог байгуулжээ. Ойг тэмдэглэх бэлтгэл ажил эхэлсэн байна».
    “Оросын дуу хоолой” радио мэдээж хэрэг энэ ойд анхаарал хандуулж байна. Эрхэм анд нөхөд өө, өнөөдөр бид та бүхэнд Халх Голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанаа зарлая.Бид энэ уралдааныг “Монголын дуу хоолой” радиогийн ажил нэгт нөхөдтэйгээ хамтран анх удаа зохион явуулж байна. “Оросын дуу хоолой”, мөн “Монголын дуу хоолой” радиогийн монгол, орос сонсогчид уралдааны асуултанд хариулах боломжтой. Асуулт хариултын уралдааныг зохион явуулахад Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг, “Монгол-Оросын” найрамдалын нийгэмлэг тусалж байна. Олон нийтийн энэ хоёр байгууллага асуулт хариултын уралдааны гол шагналыг гардуулна. Асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв урьдын адил дэмжлэг үзүүлнэ. МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин, “Аист” Монгол дахь оросын анхны телевиз мэдээллийн дэмжлэг үзүүлнэ. Уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах бодолтой байгаа Орос-монголын хамтарсан байгууллага, компанийг бид энэ арга хэмжээнд Foto http://www.forum.kamerad.ruтатан оролцуулж байна. 
Эрхэм анд нөхөд өө, Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан уралдааны 3 асуултыг тэмдэглэж авна уу.
Эхний асуулт:
  Японы милитаристууд БНМАУ-ын нутаг дэвсгэрт цөмөрсөн болон Халх голын тулаан дууссан он сар өдрийг тус тус нэрлэнэ үү?
Хоёр дахь асуултыг танилцуулая:
  Зөвлөлтийн цэргийн жанжин нараас хэн гэдэг хүн Халх Голын тулаанд зөвлөлт-монголын цэргийг командалж байсан бэ? Монгол ардын армийн анги нэгтгэлийг хэн тэргүүлж байсан бэ? Эдгээр домогт цэргийн жанжин нарын талаар өгүүлнэ үү?
Гурав дахь асуултыг танилцуулая:
  Халх Голын тулаанд баатарлаг гавьяа байгуулсан монголын хэдэн цэрэг БНМАУ-ын баатар цол, мөн зөвлөлтийн хэдэн цэрэг ЗХУ-ын баатар цол хүртсэн бэ? Зөвлөлтийн эсвэл монголын баатар цол хүртсэн хүмүүсийн аль нэгнийх нь талаар өгүүлнэ үү? 
    Эрхэм анд нөхөд өө, та бүхэн уралдааны асуултыг амжиж бичсэн гэж найдаж байна. Асуултыг тэмдэглэж амжаагүй эсвэл Foto http://www.russfront.ruтэмдэглэснээ шалгах хүсэлтэй сонсогчид манай нэвтрүүлгийг анхааралтай сонсоорой. Бид уралдааны асуултыг нэг бус удаа нэвтрүүлгээрээ дамжуулна. Анд нөхөд өө, та бүхэнд уралдаанд бэлтгэх хангалттай хугацаа байна. Бид уралдааны хариултыг 2009 оны 7-р сарын 15 хүртэл хүлээж авна. Гэсэн ч хариултаа илгээхээр хойш тавьсны хэрэггүй гэж зөвлөх байна. Монголоос Москва хүртэл захидал илгээхэд сар болдог. Шүүгчид асуулт хариултын уралдаанд ирүүлсэн бүтээлийн чанарыг харгалзан дүгнэнэ. Халхын Голын Ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны дүнг гаргах хугацаа, уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах өдөр, газрыг 5-р сард жич зарлана. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакц, мөн асуулт хариултын уралдааны гол ивээн тэтгэгч Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг асуулт хариултын уралдааны 3 монгол ялагчид үнэ бүхий бэлэг гардуулна. Асуулт хариултын уралдаанд хамгийн түрүүнд хариулт илгээсэн хүнийг шагнана. Орос-монголын хамтарсан байгууллага, компани уралдаанд оролцсон 3 хүнийг урамшуулна. Уралдаанд оролцсон бүх хүнд талархалын захидал илгээнэ. Энэ уралдааныг бид “Монголын дуу хоолой” радиотой анх удаа хамтран зохион явуулж байгааг сануулъяа. “Монгол-Оросын” найрамдалын монголын нийгэмлэг асуулт хариултын уралдаанд оролцсон орос сонсогчдыг шагнана.
    Эрхэм анд нөхөд өө, та бүхний хариултыг хүлээж байна. Манай хаяг: Москва 115326, Пятницкая 25. Уралдаанд ирүүлэх хариултын төгсгөлд хаяг, гэрийн утас, гар утасны дугаараа тодорхой бичихээ мартуузай. Асуулт хариултын уралдааны асуултыг www.ruvr.ru вэб хуудсын монгол хэл дээрх хэсгээс танилцана уу.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав