Орос, Монгол ард түмэн японы милитаристуудыг Халх голд бут ниргэж, байгуулсан нийтийн ялалтын 70 жилийн түүхт ойг ирэх 2009 оны 9-р сард тэмдэглэнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэргүүтэй “Ялалт” зохион байгуулах хорооноос ойн арга хэмжээг бэтлтгэж зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулав. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатарт саяхан аялах үеэрээ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Борис Говоринтай уулзаж, мөн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ярихыг хүсэхэд тэрээр : «Энэ нь манай хоер орны хувьд нэн чухал ой гэж хэлмээр байна. Орос ч Монгол ч тэмдэглэлт үйл явдалд зохих ёсоор бэлдэж, тэмдэглэх шийдвэр төгс байна. Оросын тухайд хөтөлбөрийн нэгэн зүйлийг бэлдэж байна. Георгий Жуковын бүрэн сэлбэн шинэчилж дууссан дурсгалын цогцолборыг Улаанбаатарт энэ оны 11-р сарын 3-нд ёс төртэй нээсэн юм. “Базовый элемент” компаниас энэ ажилд 500 мянган доллар гаргалаа. Монголын нийслэлийн оршин суугчид хотын төв гудамжинд сүндэрлэсэн цогцолборыг андахгүй. Улаанбаатарт бүр 1979 онд нээсэн Жуковын гэр музей болон домогт жанжны хөшөө бүхий талбай үүнд багтаж байна. Тус цогцолбор Орос Монголын зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, хоер орны ард түмний уламжлалт найрамдалын бэлэгдэл болсон гэж зүй есоор үздэг. Зөвлөлтэийн жанжны гэр музейг сэлбэн шинэчлээд энэ оны 2-р сарын 23-нд нээсэн. Георгий Жуковын амьдрал, үйл ажиллагаа болон Халх голын байлдааныг тусган харуулсан 3 мянга гаруй баримт бичиг гэр музейн санд байгаа. Оросын талаас олонх баримт бичгийг сүүлийн үед дамжуулж өгсөн. Халх голд байгуулсан ялалтын 70 жилийн ойд бэлтгэх оросын хөтөлбөрийн дагуу Хэнтий, Дорнод аймгуудын тулаан болсон нутагт босгосон баатаруудын хөшөөг сэлбэн шинэчлэх юм. Мөн ажил Орос, Монголын БХЯ-ны хамтарсан хүчин чармайлт, оросын хөрөнгөөр хийнэ. Халх голын баатаруудын байлдаж байсан нутгаар авто машины уралдааныг 2009 оны 8-р сард зохион байгуулна. Оросын Буриад, Эрхүүгийн болон монгол залуучуудын байгууллагын төлөөлөгчид түүнд оролцоно. Халх голын тухай оросын кино ойн баярын өмнө үзүүлж, ном зохиолыг танилцуулна. Монголтой хил залгаа оросын бүс нутагт тэмдэглэлт ойд бэлдэж байна. Тухайлбал Читэд Халх голын байлдаанд оролцсон зөвлөлтийн дайчдын хөшөөг бараг бүрэн шинэчилнэ. Хөшөө монголын нутагт дэвсгэрт байлдаанд шархадаж нас барсан дайчдыг бөөнөөр оршуулсан газарт босгосон. Баян Цагаан уулын дэргэд байлдаанд хүнд шархадаж амь үрэгдсэн алдарт бригадын дарга Яковлевыг Читэд оршуулсан юм. Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааныг “Монголын дуу хоолой” радиотой хамтран монгол, оросын сонсогчдын дунд зарлаж, “Оросын дуу хоолой” радио ойн бэлтгэл ажилд хувь нэмэр оруулна. Хамтарсан төслийг энэ сарын 14-нд хэрэгжүүлж эхэлнэ. Уралдааын асуултыг тэр өдөр орос, монгол уншигчдад уншиж, сонсгоно. Тэмдэглэх гэж буй ойн онцлогийг ярианыхаа төгсгөлд тэмдэглэмээр байна. Улаан арми монголын ардын армитай хамт япон цэргийг Халх голд бут ниргээгүй байсан бол эх орны дайны явц ямар болох байсныг хэн мэдэх вэ? Халх голын тулаан япончуудад хатуу сургамж өгсөн тул самурайн санаархал намжиж, ялалт байгуулах итгэл нь суларсан. Баруун фронтын байдал маш хүнд байсан 19418 1942 онд тэд ЗХУ-ын эсрэг байлдааны ажиллагаа явуулахыг зүрхэлэсэнгүй. Тэр тусмаа фашист Герман гарцаагүй сөнөх нь тодорхой 1945 онд ийм арга хэмжээ аваагүй" .

<сонсох>