Оросын залуусын хүрээнд дуугүй үдэшлэг нэгэн шинэ сонирхол бий болжээ. Зоогийн газар, клубт дуу чимээгүй арга хэмжээ зохионо гэсэн үг биш юм. Үдэшлэгийн үеэр хөгжим эгшиглэж, залуус бүжиглэж болно. Харин хоорондоо харилцахдаа дуугүй дохио, зангаа болон захидлаар ойлголцодог байна. Хүн бүр энэ клубын гишүүн болох боломжтой. Олны дунд дуугүй байх хүсэлтэй хүмүүс улам олширч байна. “Ийм үдэшлэгийн үеэр сайн тунгаан боддог гэж зочдын нэг ярьж байна. Чиний анхаарлыг хэн ч сарниулахгүй, гэхдээ ганцаарддаггүй.” Чимээ аниргүй орчинд тухлаад, хөгжим сонсоод, зурвас бичих үнэхээр сайхан. Дуу чимээгүй клубын энд тэндгүй “чимээгүй-чимээгүй-чимээгүй” хэмээн анхааруулсан зурагт хуудас өлгөжээ. Хэн нэг нь юм хэлэхийг хүсвэл ширээ бүрт тавьсан цаас, үзэг, фломастер зэргээр зурвас бичиж болно. “Хүслээ бичих буюу хөгжилтэй зургаар илэрхийлж болно” хэмээн үдэшлэгт оролцсон өөр нэг эмэгтэй ярив. Хамгийн шилдэг зураг, хөгжөөнтэй үг хэллэг, заримдаа шүлэг хүртэл бичдэг. Зочдоос гадна зөөгч, бармен, хамгаалалтын ажилтнууд хоорондоо ярих ёсгүй. Хэн нэг нь тогтсон дүрэм зөрчвөл, түүнийг клубээс эвтэйхэн гаргадаг байна. Дуугүй үдэшлэг яагаад сонирхол татаж байна вэ? Сэтгэл зүйн гол үр дүнгийн нэг нь нэгтгэж байгаа явдал юм. Нэг тоглоомонд зурвасаар хоорондоо харилцахыг хүссэн, бие биенээ танихгүй, хэдэн зуун хүн нэг тоглоомонд оролцдог. Энгийн үед тэд хоорондоо харилцахгүй байсан байх. Энэ тоглоом. Ширээн дээр цаас, фломастер байна. Зураг дүрслэхэд яагаад болохгүй гэж? Нью-Йоркт оршин суудаг америкийн хоёр жүжигчин Пол Ребхан, Тони Но нар 2002 онд анх удаа дуугүй үдэшлэх зохиох санаа сэджээ. Тэд дуртай хөгжмөө сонсох дуугүй үдэшлэг зохиосон байна. Дараа нь Вашингтон, Бээжинд ийм үдэшлэг зохиож эхэлжээ. Москвад 2004 онд дуугүй үдэшлэг зохиох болсон юм. Одоо өөр хотуудад ийм үдэшлэг зохиож байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав