Foto www.geraldika.orgТагнуулын эд хэрэгсэлд юу багтдаг вэ? Ердийн үзэгнээс үл ялгагдах хэлбэртэй гар буу, сонсох төхөөрөг, дүрс бичлэг хийдэг нүдний шил зэргийг нэрлэж болно. Орос улсын цэргийн сөрөх тагнуулын 90 жилийн ойд зориулсан зэвсэгт хүчний төв музейд гарсан үзэсгэлэнгээс энэ хэрэгслийг анхааралтай үзэж, харах боломжтой. Тагнуулын эд зүйлс бус нууц баримт бичиг үзэсгэлэнгийн үнэ цэнэтэй эд зүйлс байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хэсэгт Иосиф Сталины өөрийн гараар таталсан гарын үсэг бүхий баримт байна. Гитлерийн цэргүүд Москваг эзэлсэн тохиолдолд нийслэлийг дэлбэлэхээр зэхэж байсанд олон хүн гайхаж магадгүй. Он цагийн нугачаанд шаргалтсан хуудаснаас энэ ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө, Сталины гарын үсэг зурсан дэлбэлхээр төлөвлөсөн объектын жагсаалт байна. Үүний хажууд эвдэрч сүйрсэн Берлин хотоос зөвлөлтийн цэргийн тагнуулчдын тайлан байна. Гитлер болон Геббельсийн гэр бүлийнхэн амиа хорлосон газрын эд мөрийн баримтыг энд анх удаа үзүүлжээ. Гитлер, Геббельс зэрэг цэргийн гол гэмт хэрэгтнүүдийн цогцсыг таньж, илрүүлсэн тухай зөвлөлтийн сөрөх тагнуулчдын цуглуулсан баримтыг энд дэлгэн тавьсан байна. Мөн тэднийг янз бүрийн газар хэрхэн оршуулсан тухай баримт байна. Эдгээрийг 1970 онд Магдебург хотод устгасан баримт байна. Энэ гэмт хэрэгтнүүдийн олон эд зүйл, амиа хорлосон газраас олдсон олон эд зүйл байна. Түймрийн үеэр бага зэрэг шатсан Гитлерийн босоо захтай цамц байна. Түймэрт шатсан гар бууг Геббельсийнний халааснаас олжээ. Түүний тусгай гутлыг үзэсгэлэнд анх удаа тавьсан байна. Энэ хүн доголон тул тусгай гутал өмсдөг байсан юм. Шифрограмм, кодын таблиц, тусгай пленк бүхий микро гэрэл зургийн аппарат зэрэг нь дайны дараах үеийн тагнуулчдын эд хэрэглэл билээ. Эх орноосоо урвасан хүмүүсээс сөрөх тагнуулынхны олсон дорвитой баримт хэмээн Сергей Кожин хэлж байна. «Олег Пеньковский мэтийн томоохон тагнуулчдыг илрүүлсэн материал юм. Зөвлөлт армийн хурандаа байсан тэрээр хамгийн нууц материалтай танилцах эрхтэй байсан юм. Тэрээр 1960-аад онд америкт дараа нь английн тагнуулын газар ажиллажээ. Америкийн тагнуулын нисэх онгоцыг унагасан тэр үед ажиллаж байсан байна. Тэр үед америкчүүд манай стратегийн хүчний талаарх нууц мэдээлэлийг авах бараг боломжгүй байсан үе юм. Энэ үед Тагнуулын ерөнхий газрын хурандаа Пеньковский манай стратегийн потенциалын байдлын тухай мэдээллийг тэдэнд өгчээ. Өөрийн тэнэг үйлдлээс тэр ийм хэрэгт орооцолджэж. Тэрээр мөрдөж байсан америкийн тагнуулчтай уулзсан юм». Оросын сөрөх тагнуулын түүх үргэлжилж байна. Хойд Кавказд саяхан болсон хямарлын үеэр Орос улс амжилт гаргасан нь үйл ажиллагааг нь одоохондоо нууцалж байгаа өнөөгийн сөрөх тагнуул их гавьяа байгуулсан юм. “Орос улсыг хамгаалах шаардлагатай гэж Сергей Кожин хэлэж байна. Цэргийн сөрөх тагнуулын үйл ажиллагаа урьдын адил чухал” байна. Ирээдүйд энэ шаардлагагүй болж, алс ирээдүйд огт хэрэггүй болж болно.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав