Тодорхой бүтээгдэхүүн худалдан авах, шууд хөрөнгө оруулалтаар дотоодын үйлдвэрлэгчдээ үр нөлөөтэй дэмжих нь хямарлын нөхцөлд оросын нефть хийн үйлчилгээний ажлыг тогтворжуулах гол нөхцөл юм. Орос улсын нефтийн нийслэл Тюменд болсон “Нефть хийн үйлчилгээ болон тоног төхөөрөмж” олон улсын форумд санал болгосон хямарлын эсрэг санаачилгын нэг нь энэ юм. Нефтийн ханш унасан нь нефтийн салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд хүнд тусаж байна. Захиалгын хэмжээ аажмаар буурч, геологи судалгаанд чиглэсэн хөрөнгө оруулалтын хөтөлбөр аажмаар хумигдаж байна. Олон улсын хямарал хэнийг ч өрөвдсөнгүй. Нефть олборлогчдын мөнгө нимгэрч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн захиалга буурлаа. Машин угсралтын үйлдвэрлэгчид энэ шатанд ихээхэн хохирсон гэж Нефтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Александр Романихин тодруулж байна. Нефтийн машин угсралтын салбарт сүүлийн 3 жилд нэлээд ахиц гарсан энэ үед санхүүгийн хямарал нүүрлэллээ. Олон үйлдвэр үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмж, шинэ техник технологи нэвтрүүлсэн юм. Тухайлбал өрөмдлөгийн шинэ төхөөрөг үйлдвэрлэх болсон Тюмений хөлөг онгоцны үйлдвэр үйлдвэрлэлээ тэгээс эхэлсэн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнөөгийн байдлаар энэ нь Ямал хойгийн ордыг эзэмшихэд Орос улсад байгаа шилдэг төхөөрөг юм. Волгоградын өрөмдлөгийн техникийн үйлдвэр Уралмаш компанийг бараг өвдөгнөөс нь босгож үр нөлөөтэй ажиллаж эхэлсэн юм. Эдийн засгийн хямарал гэнэт нүүрлэж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн хийсэн бүхэн талаар боллоо. Энэ хүнд нөхцөлд оросын нефтийн компани гадаадын банкуудаас авч байгаа зээлд онцгой анхаарал хандуулах эрхтэй гэж Александр Романихин хэлэв. Зээл авсан газраасаа тоног төхөөрөмж худалдан авахад тодорхой хэсгийг нь зарцуулах болзолтой зээл юм. Эцсийн дүндээ оросын үйлдвэрлэгчид өрсөлдөгчдөө дэмжиж, тэдэнд ажлын байр бий болгож байна. Өнөөгийн нөхцөлд үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй гэж Александр Романихин үзэж байна: « Төрөөс оросын нефтийн компанийг дэмжих шаардлагатай байна. Энэ бол манай эдийн засгийн үндэс юм. Гэхдээ тэдэнд хариу болзол тавих хэрэгтэй. Та бүхэн давуу эрх эдэлж, экспортын татварыг бууруулна. Гэхдээ гадаадад ажлын байр бий болгохоо хязгаарлах хэрэгтэй. Оросоос тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай. Дотооддоо ажлын байр бий болгох хэрэгтэй. Энэ тохиолдолд үндэсний үйлдвэрлэгчийн гол хэрэглэгчдэд үүрэг хүлээлгэх шаардлагатай”. Эдийн засгийн хямарлын үед Орос улсын төр засаг дотоодын байгууллагадаа ачааллахад юуны түрүүнд анхаарах хэрэгтэй гэж Александр Романихин үргэлжлүүлэн ярив. Дөнгөж хөл дээрээ зогссон үйлдвэрт халаа сэлгээ хийж болохгүй. Оросын нефть хийн тоног төхөөрөөмж өрнөдийнхөөс ангилал, чанарын хувьд дутахгүй бөгөөд олон хэмжүүрээр илүү юм. Орос улсын нефть хийн үйлчилгээний салбарын хөгжилд дэлхийн санхүүгийн хямарал нөлөөлснийг үл харгалзан Тюменийн Форумд оролцогчид нааштай хандлагын талаар ярьж байна. Ер бусын тоног төхөөрөмж шаардлагатай Штокмановск болон Сахалины орд газрыг үргэлжлүүлэн боловсруулж байна. “Газпром” компани идэвхтэй ажиллаж байгаа Узбекистан, Ливи, Венесуэл, болон бусад оронд гадаадын төсөл хэрэгжүүлэхэд оросын тоног төхөөрөмж нийлүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав