Оросын төмөр замчид дэлхийн хамгийн хүчтэй, шингэрүүлсэн хийгээр ажилладаг “ГТ1-001 хийн хөдөлгүүртэй ” гол шугамын галт тэрэг бүтээжээ. Өндөр өртөгтэй, экологид халтай дизель түлш хэрэглэдэг илчит тэргийн оронд шинэ галт тэргийг ашиглана. “Инотранс-2008” Берлинд болсон олон улсын үзэсгэлэнд шинэ галт тэргийг танилцуулж, форумд оролцогчид ихээхэн сонирхосон байна. Дэлхийд өөр хаана ч байхгүй, 11 мянган морины хүчин чадалтай хийн хөдөлгүүртэй галт тэргийг Москва орчмын Коломна хотын Бүх оросын эрдэм шинжилгээ судалгааны зохион бүтээх технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд бүтээжээ. Самар хотын батлан хамгаалахын нэг газар хийгээр ажилладаг галт тэрэгтний хөдөлгүүрийг бүтээсэн байна. Тэгэхлээр Оросын агаарын зэвсэгт хүчний стратегийн нисэх хүчний онгоцны хөдөлгүүртэй ижилхэн хөдөлгүүрийг шинэ галт тэрэгт суурилуулсан хэрэг гэж “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн хэвлэлийн албаны дарга Евгений Перцев хэлэв. “Хийн галт тэрэг хоер хэсгээс бүрдэж байна. Нэг хэсэгт нь турбин, хүчний блок байрлуулсан. Нөгөө хэсэгт 17 тонн эзлэхүүнтэй түлшний сав байрлуулжээ. Хийн галт тэргийг дээрх хэмжээгээр нэг удаа цэнэглэхэд 750 км зам туулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухайлбал бүхээгт хөдөлгөөний хурд, хөдөлгүүрийн хүчин чадлыг зохицуулдаг тусгай төхөөрөг байдаг. Дисплейн модульд тормозны систем хэрхэн ажилладаг зэрэг техникийн үзүүлэлтийн тухай янз бүрийн мэдээлэл багтсан хөдөлгүүр хэрхэн ажиллах талаар мэдээллийг харуулдаг. Үүнээс гадна машинистын ажлын байр, моторын налуу, ажлыг хянадаг дүрс бичлэгийн ажиглалтын систем байрладаг. Энэ бүхнийг оросын мэргэжилтнүүд хийснийг тэмдэглэх хэрэгтэй” гэж Е.Перцев хэллээ. Ойролцоо тооцоогоор шинэ галт тэргийн эдийн засгийн хэмнэлт нь 30 гаруй хувьтай байна. Үүний зэрэгцээ ашиглалтын зардал нэлээд буурч байна. Тухайлбал бүлүүрийн цагираг, хөдөлгүүрийн цилиндр, тосны хэрэглээг бууруулж байна. Шинэ галт тэрэг илчит тэргийг бодвол хүрээлэн буй орчинд маш бага хор хохирол учруулдаг байна. Хийн хөдөлгүүртэй галт тэрэг дизель хөдөлгүүртэй галт тэргийг бодвол 20 дахин бага хортой бодис ялгаруулдаг байна. Тэгэхлээр шинэ хөдлөх бүрэлдэхүүнд ирээдүйтэй юм гэж Евгений Перцев үргэлжлүүлэн ярив: “Байгалийн хийн их нөөцтэй Сибирийн төмөр замд үүнийг ашиглана. Цахилгаанжуулах боломжгүй талбайд мөн ашиглаж болно. Хийн галт тэрэг нь тээвэрлэх өндөр хүчин чадалтай. “ГТ1-001” нэг талбайд 3 тонн жинтэй ачааны бүрэлдэхүүн явуулжээ”. Цорын ганц хувилбар хийн хөдөлгүүртэй галт тэргийг одоо туршиж байна. Ойрын жилүүдэд 100 хүртлэх шинэ галт тэрэг угсарч магадгүй байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав