Энэ бага хурлыг маш сонирхолтой хэлбэрээр буюу дүрс бичлэгийн бага хурал хэлбэрээр зохион байгуулж байгаа тул танхимд суугаа хүмүүс төдийгүй Хятад, Герман, Их Британи, Израил болон бусад орны хүмүүс мэтгэлцээнд оролцох боломжтой байна гэж манай сурвалжлагч Михаил Куракин тэмдэглэж байна. Тэр хэлэхдээ: « Бага хуралд үг хэлсэн бүх хүн голдуу тоот хэлбэрээр радио нэвтрүүлгийг цацах гэсэн нэгдсэн байр суурьтай байв. Радио сонсонгчид өнөө үед янз бүрийн хэрэгслээр мэдээ хүлээн авч байна. Радио сонсогчдынхоо мөрөөр явж, тэдний мэдээллийн хэрэгцээг хангахад ажиллах хэрэгтэй. Хөгжлийн дүнд шинэ хэлбэрээр нэвтрүүлгээ дамжуулах тул радио нэвтрүүлэг техникийн хувьд илүү нарийн хэсэгт хуваагдаж байна». Москвагийн форумд оролцогчид шинэ сорилд хэрхэн хариу өгөх асуудлыг голлон хэлэлцэж байна. Дэлхий дахинаа мэдээлэл маш хурдтай солилцож байна. Мэдээллийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүргэхэд энэ хамаатай. Радио нэвтрүүлэг дамжуулах цоо шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд хүрч байна. Электрон шуудан, гар утасны мессеж, интернетийн тусламжтайгаар ажиллах дүрстэй радио, шууд арилцлага зэрэг юм. Радио, интернетийн технологи улам хөгжиж, шууд холбоо барих төрөл олон янз байх тусам мэдээлэл хүртэж байгаа хэрэглэгчид энэ хэлбэрийн хэлэлцүүлэгт оролцох илүү их боломжтой болно. Аливаа үйл явдалд хариу мэдээлэл хийх, эцсийн хэрэглэгчид мэдээлэл хүргэх хурдаар радио болон интернет одоо тэргүүлэх байр суурь эзэлж байгааг бага хуралд оролцогч тэмдэглэв. Үйл явдлыг шууд газар дээрээс нь хүргэж, эцсийн хэрэглэгчид хүргэх боломжтой юм. Тийм учраас радио, интернет мэдээлэл цацахыг хөгжүүлэх хамгийн ирээдүйтэй хэрэгсэл болж байна гэж Москвагийн форумд оролцогчид үзэж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав