ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков БНХАУ-д айлчилж байна. Талууд дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, орос-хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. Москва, Бээжин орчин үеийн олон улсын байдлыг ижилхэн үнэлж байгааг тэмдэглэе. Талууд АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн талаар байр сууриа илэрхийлнэ. АНУ-ын зүүн Европт байрлуулах пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн төлөвлөгөө, практик ажиллагаа нь дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлж байна гэх Орос улсын байр суурьтай Хятад улс санал нэг байна. Москва юуны түрүүнд АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайванийн оролцоотой Ази Номхон далайн бүс нутагт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс нутгийн систем байгуулах тухайд Бээжин түгшиж байна. Москва мөн ялгаагүй түгшиж байна. Хятадын тал ийм систем байгуулах, үүнд Тайванийг нэгтгэхийг эрс эсэргүүцэж байна. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлын тухайд Хятад, Орос улс зургаан талын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт итгэлтэй байна. Пхеньяны эсрэг ямар нэг хориг арга хэмжээ авах нь одоогоор үр нөлөөгүй гэж Москва, Бээжин үзэж байна. Оросын батлан хамгаалахын сайдын айлчлалын үеэр Ази Номхон Далайн бүс нутаг болон дэлхийн гол асуудлаар байр сууриа дахин нэгтгэх сайхан боломж бүрдэж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, Хятадын батлан хамгаалах сайд Лян Гуанле нар оролцох орос-хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаарх холимог комиссийн 13 дахь хуралдаан нэлээд өргөн агуулгатай болох төлөвтэй байна. Хуралдааны үеэр хамтын ажиллагааны дүнг гаргаж, цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт хоёр орны цаашдын хамтын ажиллагааны тэргүүн зэргийн зорилтыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Ийм хэлбэрийн хуралдаан 2005 оноос хойш анх удаа блж байгаа тул хоёр орны батлан хамгаалах салбарын цэргийнхэн болон төлөөлөгчид энэ хуралдаанд онцгой ач холбогдол өгч байна. “Ирээдүйтэй шинэ төсөл хэрэгжүүлэхээр тохиролцох, өнөөгийн гэрээг хэрэгжүүлэхэд тус комиссийн хуралдаан манай хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц болно гэж бид үзэж байна” гэж нисэх онгоцны “Сухой” компанийн ерөнхий захирал Михаил Погосян сэтгүүлчдэд мэдэгдэв. Хятад улс оросын нисэх онгоцны техникийн гол захиалагч бөгөөд оросын батлан хамгаалах салбарт Хятад улсад санал болгох зүйл бий. Орос улсын зэвсэгт хүчний Ерөнхий жанжин штабын офицер асан, цэргийн шинжээч, хурандаа Владимир Мосин үүнтэй санал нэг байна. «Хятадын цэргийн тэнгисийн хүчин оросын шинэ хөлөг онгоц болон шумбагч хөлөгтэй. Тус улсын агаарын зэвсэгт хүчин дэлхийд хаана ч байхгүй МИГ, СУ сөнөөгч онгоцыг зэвсэглэлдээ авчээ. Пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин зенит пуужингийн цогцолбортой болж байна. Энэ салбарт хэдий чинээ нягт, олон талаар харилцаа тогтооно төдий чинээ ямар нэг далд санаа агуулсан, шударга биш эсэхэд сэжиглэх шалтгаан бага байна» гэж цэргийн шинжээч, хурандаа Владимир Мосин үзэж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав