Орос улс болон дэлхий ертөнц Москва болон Бүх Оросын II Алекси салах ёс гүйцэтгэв. Орос улсын гол цогчин дугана Христосын авралын сүмд болсон гашуудлын ёслолд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин, мөн Белорус, Молдав, Серб, оросын засгийн газрын төлөөлөгч, нэрд гарсан улс төрч, олон арван орны олон нийтийн зүтгэлтэн оролцов. Оросын хамба ламыг сүүлчийн замд нь үдэх ёслолд дэлхийн янз бүрийн шашны 200 гаруй дээд удирдлага, мөн дэлхийн үнэн алдартны шашны тэргүүн нар ирсэн нь Оросын үнэн алдартны шашны сүм хийдийг бэхжүүлэх, дэлхийн үнэн алдартны шашин үүсэн тогтоход хамба лам агсан ямар их үүрэг гүйцэтгэснийг илтгэж байна гэж хамба ламын орыг түр залгамжилсан Смоленск, Калининградын хамба Кирилл итгэлтэй байна. Тэр хэлэхдээ: «Олон арван жилийн хавчлагад суларсан сүм хийдийг хамба лам удирдаж байсан. Хамба лам II Алекси сүм хийдийг хөл дээр нь босгоод зогсохгүй хөгжлийн шинэ чиглэлийг тодорхойлсон. Оросын үнэн алдартны шашны эргэн тойронд дэлхийн үнэн алдартны шашны бүх сүм хийдийг нэгтгэж, дотроос нь төдийгүй гаднаас нь бэхжүүлсэн юм. “Тэрээр тэнгэрт халихдаа өөр дүр төрхтэй сүм хийдийг бидэнд үлдээжээ. Бурхан, итгэл үнэмшилгүй бол хүний үнэн мөн байх аргагүй болохыг олон сая хүн ойлгосон” гэж хамба лам Кирилл оршуулгын ёслолын үеэр тэмдэглэв. Хамба лам II Алексийн үед дотооддоо төдийгүй хилийн чанадад олон мянган үнэн алдартны шашны сүм хийд босгож, Орос улсын шашны амьдрал сэргэсэн билээ. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан янз бүрийн оронд гарсан сүм хийдийн хагарал бутралыг хамба лам II Алекси хүчин чармайлтаар даван туулсан гэж хамба лам Кирилл үргэлжлүүлэн ярив. Түүхэн Орос улсын орон зайд бий болсон тусгаар улсад хамба лам II Алекси ямагт хүндэтгэлтэй хандаж байсан. Олон үндэстний ард түмний түүхэн туршлагыг өөртөө шингээсэн, мөн үнэн алдартны шашны үндэс суурьтай хамт үүссэн үнэт зүйлийн нэгдсэн системийг ийнхүү хуваагдсаанаар нураах боломжгүй болохыг тэр ойлгож байсан. Оросын үнэн алдартны шашны сүм хийдийг гадаад дахь оросын үнэн алдартны шашны сүм хийдтэй нэгтгэсэн үйл явц нь дэлхийн үнэн алдартны шашныг бэхжүүлэхэд хамба лам II Алекси оруулсан чухал хувь нэмрийн нэг билээ. II Алексийн хувьд ард түмний эв нэгдэл чухал байсан гэж хам ламын орыг түр залгамжилж байгаа хамба лам Кирилл үргэлжлүүлэн ярив. Хамба лам II Алекси ямагт нэг байсан улс орон хожим тусгаар улс болон задрасан энэ хүнд үйл явц ард түмний амьдралыг эвдэхээ сэргийлэхэд ихээхэн анхаарч ажилласан. Тиймээс тэр эв нэгдэл, энх тайван тогтоохыг ямагт уриалж байсан юм. Хүмүүсийг зөвхөн хайраар нэгтгэж болохыг тэр ойлгож байлаа. Эцсийн эцэст ямар ч хямарал, зөрчил эв нэгдлийг шийдэж чадахгүй. Хамба лам II Алекси Оросын хилээс гадна агуу мөргөлөө айлдаж байсан дэлхийн хэмжээний хүн хэмээн хамба Кирилл төгсгөлд нь хэлэв.
Хамба лам II Алексиг Москвагийн Богоявленскийн цогчин дуганад оршуулав.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав