Европын хэрэглэгчдэд оросын хийг хүргэх замд Украин дахин тээврийн ноцтой эрсдэл учруулж болзошгүй байгаатай холбогдуулан Оросын тус концернийн эх сурвалж ийнхүү мэдэгдэв. Украины тал шинэ жил оросын хий нийлүүлэх гэрээг өнөө хир байгуулаагүй байна. Украин хийгээр хомсдох үед баруун европ хүртэл тавьсан оросоос хий экспортлох хоолойноос дахин зөвшөөрөлгүй авч эхэлж магадгүй байна. 2006 онд яг ийм байдал гарсан юм. Украины нутаг дэвсгэрт байгаа хий тээвэрлэлтийн системийн техникийн байдал жил ирэх тусам муудаж байна. Орос улс Украины нутгаар дамжуулан европын хэрэглэгчдэд хий хүргэдэг юм. Оросоос европт хий нийлүүлэх замд техникийн саатал гарахгүй гэх итгэл улам суларч байна. Украины тал бүрэн санхүүжилт олгохгүй байгаа тул хоолойд осол гарахад бэлэн байна. Гадаадын тэр дундаа оросын хөрөнгө оруулалтыг бараг хаасан юм. “Газпром” компани европ зэрэг бусад орны хий тэвээрлэлтийн системд хөрөнгө оруулах туршлагатай юм. Ерөнхий сайд В.Путин саяхан телевизээр иргэдийн асуултанд хариулахдаа энэ салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн Орос улсын европын түншүүдэд өгөх зүйлээ өгсөн гэсэн юм. В.Путин хэлэхдээ: «Тэд Европт эрчим хүчний тээвэрлэлт хийхэд биднийг оруулсан. Тэр дундаа гол шугамаар тээвэрлэлт хийх боломж олгосон. Эдийн засгийн гол салбарт интеграцчилах сайн жишээ билээ. Энэ мэт хамтын ажиллагаагаар оросын төдийгүй европын эдийн засгийн ил тод, найдвартай, тогтвортой байдлыг дээшлүүлнэ гэсэн үг юм». “Хойд урсгал”, “Өмнөд урсгал” төслийн хүрээнд олон улсын хэмжээнд хамтран ажиллахад хамаатай. Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, тээврийн эрсдлийг бууруулахад энэ хоёр төсөл хамаатай юм. “Хойд урсгал” хоолойг Балтын тэнгисийн ёроолд, хийн хоолой дамжин өнгөрдөг байсан орнуудын хажуугаар Германы нутаг хүртэл тавина. “Газпром” компани энэ хоолойг барихад герман, голландын компаниудтай хамтарна. “Өмнөд урсгал” хоолой Хар тэнгисийн ёроолоор Оросын Новороссийск хотоос болгарын Варна боомт хүртэл тавина. Тэндээс Балканы хойгийн дайруулан хоёр шугамыг Итали, Австри хүртэл тавих юм. Европын зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад энэ хоёр төсөл тэргүүн зэргийн ач холбогдолтой билээ. Хоолой аль нэг орны нутгаар дамжихгүй тул тээврийн эрсдлийг бууруулж байна. Ингэснээр хэрэглэгчид асар их сонирхож байгаа хийг дээд зэргийн найдвартай нийлүүлнэ гэсэн үг юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав