Орос улс даяар даваа гаригт Орос улсын үнэн алдартны шашны сүм хийдийн  тэргүүн II  Алекси  ном хурж байна. Хамба ламын цогцсыг тавьсан Христосын авралын сүмд II  Алекси хамба ламтай салах ёс хийх хүмүүсийн дугаар хоёр дахь өдрөө тасрахгүй байна. Хамба лам II Алекси Орос улсын үнэн алдартын шашны сүм хийдийг 18 жил тэргүүлсэн нь Орос улсын түүхэнд үнэхээр гайхалтай хэрэг байлаа гэж “Известия” сонинд бичлээ. Тэрээр төр засаг, олон нийттэй тогтоох харилцааг шинэ хуудаснаас эхэлсэн юм. Тэрээр хүнд үед хамба ламын албыг үүрсэн гэж “Российская газета” сонинд юуны түрүүнд бичсэн юм. Нийгмийн хуучин тогтолцоо нурж, шинэ тогтолцооны босгон дээр цус урсгах дөхсөн зөрчил мөргөлдөөн дэгдэж, хүмүүсийн дотоод сэтгэл гадаад төрхөөсөө дутахгүй өөрчлөгдөж байсан тэр үед хамба лам энэ хүнд албыг үүрч байлаа. Энэ амаргүй нөхцөлд хамба лам Москвагийн үнэн алдартны шашны сүмийн нэр хүндийг өргөж, олон нийтийн гол байгууллагын нэг болгожээ. Орос улсын үнэн алдартны шашны сүмийн нэр хүнд өссөн нь хамба ламын нэр хүндтэй шууд холбоотой бөгөөд сүсэг бишрэл, ёс суртахууны эрх чөлөөний зарчмыг жинхэнээсээ баталсан гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Олон үндэстэн, олон шашинтай Орос улс шиг оронд иргэний энх тайван, зөвшилцөл чухал билээ. Д.Медведев хэлэхдээ: «Хамба лам хувь хүнийхээ хувьд оросын нийгмийн ёс суртахууны байдал, шашны амьдарлд дорвитой нөлөөлсөн юм. Тэрээр оросын бүх үндэстнийг нэгтгэхэхий төлөө ажилласан. Түүнийг хамба лам байх хугацаанд үнэн алдартны шашны сүм төр засагтай үр нөлөөтэй хамтран ажилладаг нэр хүндтэй байгууллагын нэг болон хувирсан. Москвагийн үнэн алдартны шашны байгууллага Орос улсад төдийгүй олон улсын шашны нийгэмд нэр хүндтэй болсон юм» гэлээ. II Алекси үнэн алдартын шашны сүмийг тэргүүлж байх үед дотоодын болон гадаадын сүмийн олон жилийн хагарлыг даван туулсан гэж “Время новостей” сонинд бичжээ. Өнгөрсөн жил үнэн алдартны шашны хоёр мөчрийн хооронд харилцах дүрэм журмын тухай хуулинд гарын үсэг зурахад Орос улсын үнэн алдартны шашны сүмийн тэргүүн онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Ирэх жил Поместын цогчин дуганад тодруулах 16 дахь хамба лам II Алекси үед шийдэж чадаагүй асуудал тухайлбал Украин, Эстонийн хагарлыг эмнэх ёстой юм. Богоявленскийн цогчин дуганад хамба ламыг сүүлчийн замд нь үдэсэнээс хойш нэг хоногийн дараа буюу 12-р сарын 10-нд үнэн алдартны шашны дээд байгууллагын ээлжит бус хурлаар хамба ламыг тодруулах хурлын товыг тодорхойлно. Сүмийн дотоод харилцааны нөлөө бүхий газрыг удирдаж туршлагажсан хамба Кирилл Москвагийн үнэн алдартны шашны сүмийг тэргүүлж магадгүй хэмээн олон ажиглагч үзэж байгаа тухай “Независимая” сонинд бичжээ. Үнэн алдартны шашны дээд байгууллагын бямба гаригт болсон шуурхай хуралдаанд түүнийг хамба ламын ширээг түр залгамжлагчаар томилжээ. Түр залгамжлагч дараагийн хамбын орыг залгамжилдаг дүрэмтэй.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав