Радио өргөн нэвтрүүлгийн олон улсын нэр хүндтэй бага хурлын өмнө “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкийн компанийн стратеги зорилтыг ийнхүү тодорхойлов. Энэ бага хурал “Оросын дуу хоолой радиогийн” ивээлд лхагва гаригт Москва хотноо болно. Орчин үеийн радио янз бүрийн жанр, хэв загвараар нэвтрүүлгээ цацаж, зах зээлээ хувааж байна гэж Андрей Быстрицкий үзэж байна.

Асуулт:“Оросын дуу хоолой” радио янз бүрийн жанрыг багтаасан хэвлэл мэдээллийн цогц төв байгуулах зорилт тавьсан гэж үзэж болох уу?

А.Быстрицкий: «Дэлхийн мэдээллийн тоглоомд оролцох чадвартай орчин үеийн мультимедиа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох нь бидний зорилт юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг, соёл, нийгэм зэрэг дэлхийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нөлөөлж, түүнийг хэлэлцэж, сөрөг хүчний ямар нэг мэдэгдэлд хариу өгөх, мэтгэлцээнд оролцохыг хэлж байна. Хүмүүс бүх сэдвийг нэг дор хэлэлцдэггүй тэд тодорхой багц сэдвийг хэлэлцдэг. Сонсогчдын янз бүрийн сегментэд янз бүрийн багц сэдэв байдаг. Энэ утгаар манайх янз бүрийн сонсогчидтой. Эндээс үүдээд хангалттай янз бүрийн жанрын янз бүрийн нэвтрүүлэг бэлтгэх зорилт урган гарч байна. АНУ, баруун европын улс төрийн тэргүүн нар биднийг сонсоосой гэж хүсч байгаа бол энэ мэдээж чухал. Радиогийн хувьд нэг учир шалтгаантай. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нэг, нэг төрлийн тулгамдсан асуудал, нэвтрүүлгээ нэг төрлөөр цацана. Хятад, Энэтхэгт нэвтрүүлгээ цацхдаа бид энэ бүс нутгийн онцлогод их анхаарал хандуулах хэрэгтэй. Орос улсад цацдаг нэвтрүүлгээс өөр байна. Бид бүхний өмнө тэр дундаа “Оросын дуу хоолой” радиогийн өмнө тулгарч байгаа оюуны сорил нь агуу бөгөөд онцгой чухал болохыг дахин тэмдэглэе. Манай радиогийн бүтцийг сайжруулахад сонсогчдийн тодорхой хэсэгт нэвтрүүлгээ хүргэхийг бид ойлгох хэрэгтэй. Тэгсэн хойно бид нөхцөл байдалд зохих ёсоор ажиллана» гэж Андрей Быстрицкий үзэж байна.


Асуулт: “Оросын дуу хоолой” радиогийн орчин үеийн ертөнцөд радиогийн гүйцэтгэх үүргийн тухай гадаадын түншүүдтэй хийх мэтгэлцээний үр дүн ямар байгаасаа гэж та бодож байна вэ? Энэ харилцан солилцох тохиролцоо эсвэл зан үйлийн ямар нэг журам боловсруулах тухай байх уу?


А.Быстрицкий: «Энэ бага хурлын дүн сонгодог байдлаар дараах үр дүнд хүрсэн байх ёстой. Бид өнөөгийн нөхцөл байдал, нэвтрүүлэг цацах урьдын системийг маш сайн, чанд ойлгох хэрэгтэй. Хэрэв уулзалтын дараа бид үнийг сайн ойлговол бид зохих үр дүнд хүрэнэ. Энэ бага хурлаар ямар нэг протоколд гарын үсэг зурах ёсгүй гэж би бодож байна. Юунд анхаарлаа хандуулах ёстой талаар хамтарсан мэдэгдэл хийж үр нөлөөтэй ярилцаж ч болох юм. Зан байдлын дүрэм журмын тухайд манай радио нэвтрүүлгийн салбарт олонх нь биеэ ухаалаг авч явж байгаа гэж үзэж байна. Тэд аливаа үндэстэн, шашин, янз бүрийн ашиг сонирхолыг нэвтрүүлэгтээ тусгаж байгаа. Бид хамтран ажиллаж байгаа, “Оросын дуу хоолой” радио тухайлбал оросын бусад радио нэвтрүүлгийн хамт Европын радио нэвтрүүлгийн холбоонд багтаж байгаа нь хамтын ажиллагаа үргэлжилж байгааг илтгэж байна. Энэ бага хурал ганц хэдий ч, энэ яриа хэлэлцээнд хангалттай чухал хэсэг нь билээ».

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав