Эрхэм сонсогчид оо, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой” радиогийн эфирээр “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Уламжлал есоор захидлын тоймоос эхэлье. Төв аймгийн Баянчандамань сумын иргэн Д.Дашринчин сонирхолтой, агуулга сайтай нэвтрүүлэг хийж байгаа монгол хэлний редакцийн хамт олонд талархажээ. Манай аймагт “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдын тоо сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байгаа нь сайхан байна” гэж Дашринчин бичжээ. Хамгийн идэвтэй сонсогчдын нэрсийг дурдая Борис, Чулуунбаатар, Наадмаа, Цэрэнбазар, Бумчинсүрэн нар юм.
    “Ирэх жил Халхын голын үйл явдлын 70 жилийн ой, монголчууд атар газар эзэмшсэний 50, монголын радиогийн 75 жилийн ой тус тус болно. Орос, монголын ард түмний найрамдалын түүхэнд энэ ойг тэмдэглэжээ.” Залуу үе хөрш оронтойгоо нөхөрсөг харилцаагаа үргэлжлүүлж, энэ үйл явдлыг санаж байхын тулд энэ талаар олонтаа ярих хэрэгтэй. “Дайн гэж яамар аймшигтай зүйл вэ?” Улаанбаатар хотын 11-р ангийн сурагч Ж. Буянтэгш ийнхүү бичиж байна. Тэрээр багадаа өвөөгөөсөө дайны тухай их сонсдог байжээ. Түүний өвөө 1939 онд 5-р морьт дивзийн хороонд цэрэг, дараа нь дслааны дарга болсон юм. Тэрээр бөмбөгдөлтөд өртөж, зөвлөлтийн эмнэлэгт удаан эмнүүлжээ. Өвөө маань “Алтан гадас одон”, Халхын Голын 30 жилийн ойн медаль, “Бид ялсан” медаль тус тус хүртсэн гэжээ. Орос, Монголын ард түмэн удахгүй Халхын Голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэнэ.
    Халхын голын тулааны 70 жилийн ойн тухайд бид энэ үйл явдалд зориулсан асуулт хариултын уралдаан зарлана. Радио сонсогчидоо ирэх ням гаригт буюу 12-р сарын 14-нд асуулт хариултын уралдааны болзлыг сонсохыг урьж байна.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Алтайн бүгд найрамдах улсын нүдний эмч Юрий Косарев “склероэктоми” шинэ мэс заслаар хөрш Баян-Өлгий аймгийн иргэн өдгөө нас сүүдэр 73 нас хүрч байгаа Хамизу Какарманыг глуком өвчнөөс болж харалган болохоос аварчээ. Уулын Алтайн бүгд найрамдах улсын эмнэлэгт монгол өвчтөний баруун нүдийг эмчилжээ. Юрий Косарев 2005 онд түүний зүүн нүдэнд мэс засал хийсэн байна. Хоер мэс заслыг цаг алдалгүй зөв хийсэн тул нааштай үр дүн гарчээ. Өвчтөн хэдэн арван жил хараатай байна. Болорын глуком өвчин туссан хүнд илэрдэг харааны мэдрэл буюу Атрофия өвчний улмаас бараг ямагт харалган болдог байна. Юрий Косарев 40 гаруй жил нүдний эмчээр ажиллаж байгаа Орос улсын гавяат эмч юм. Тэрээр тус бүгд найрамдах улсад бага зэрэг гэмтэлтэй ч, мэс заслын аргаар глукомыг анх удаа эмчилжээ. Өвчин даамжирч хараагаа бүрэн алдаж болох харааны мэдрэл, бүрхэвч гэмтэх аюултай үед мэс засал хийдэг байна. Глуком өвчтэй хүнд илэрсэн тэр өөрчлөлт мэс заслын дараа гидродинамикийг хэвийн сэргээсэн ч, сэргээгүй байна. Склероэктоми нүдний доторх шингэн урсах шинэ зам нээж, илүүдэл шингэн нь нүдэнд доторх даралт нэмэгдэх, нүдний мэдрэлийн атрофии хөгжихөд нөлөөлдөг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр глуком нь харалган болгодог өвчнүүдээс дэлхийд тэргүүлж байна. Алтайн бүгд найрамдах улс болон Баян-Өлгий аймгийн хооронд байгуулсан хамтран ажиллах тухай гэрээний дагуу мэс засал хийжээ. Хамиза Какарманы өмнөөс бид их баярлаж байна. Түүнд урт удаан наслахыг ерөөе.
     “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Улаанбаатар хотын оршин суугч Ц.Алтангэрэл оросын дунд сургуулийн арга барилын талаар ярихыг хүсчээ. Монголын багш нарт энэ мэдээлэл хэрэгтэй гэж тэр үзэж байна. Өнөөдөр бид та бүхнийг 1000 гаруй хүүхэд суралцдаг Улан-Үдийн 25-р сургуулийн үйл ажиллагаатай танилцуулая. Сургуулийн хамт нягт хамтран ажилласны дүнд гайхалтай үр дүнд хүрчээ. Тус сургууль өнгөрсөн жил “Орос улсын шилдэг сургууль 2007” уралдаанд түрүүлсэн нь үүний нэг жишээ билээ. Уралдааны хүрээнд “Шат” аялал жуулчлал орон нутаг судлалын чиглэлийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, амжилттай нэвтрүүлж байна. Сурагчдыг 10-р ангиас нь хөтөчөөр сургадаг байна. Сурагчид газар зүй, төрсөн нутгийнхаа түүхийг судлаад зогсохгүй жуулчны хувьд туршлагаждаг байна. Тэд түүдэг асааж, майханаа зоож сурахаас гадна байгаль орчинд хайр гамтай ханддаг ажээ. Тэд хөтөчийн англи хэлний тусгай курс дүүргэдэг байна. Орон нутаг судлалын анги нээсэн нь ердөө эхний алхам юм. Тус сургуулийн удирдлага Монгол, Хятад сургуулиудтай холбоо тогтоох бодолтой байна. Үүнээс гадна тус сургуульд эмнэлгийн анги гэж байдаг. Тус ангийн сурагчид анагаах ухааны коллежийн хичээлд байнга оролцож, мэргэжлийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, дурын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг түвэггүй өгдөг байна. Сургуулийн багш нар уран бүтээлч хүмүүс. Тус сургуулийн багш бүхэн сургуулийн амьдралд идэвхтэй оролцож, сургуулийн хананы гадна сайн үйлс бүтээдэг. Тухайлбал математикийн багш “Данко” клубыг тэргүүлж, сайн дурын ажил өрнүүлж байна. Тус клуб ДОХ-ын төвтэй идэвхтэй хамтран ажилладаг байна. Харин гадаад хэлний багш олон улсын найрамдалын клубыг тэргүүлж, бусад оронд найз нөхдөө олоход сурагчдад тусалдаг байна. Сургууль сурагчдаараа бахархаж байна. Тус сургуулийн сурагчид жил тутам хотын олимпиад, эрдэм шинжилгээ практикийн бага хурал, сэтгэн бодох тоглоом болон янз бүрийн тэмцээн уралдаанд түрүүлж байна. Сургуулийн өөрөө удирдах онцлог нэ эртний сайхан уламжлалын нэг юм. Сургууль өөрсдийн төрийн дуулал, туг, ерөнхийлөгч, засгийн газар, хэд хэдэн яамдуудтай. Энэ бүтцийг бүхэлд нь “Туяа бүгд найрамдах улс” гэж нэрлэдэг. Сургуульд жил тутам дүрмийн дагуу сонгууль болдог. Хүүхдүүд ерөнхийлөгч, сайд нарыг сонгодог. Өөрөө нэр дэвшиж болно. Зарим нэр дэвшигч хамтдаа нэрээ дэвшүүлж болдог. Хүүхдүүд хөтөлбөрөө боловсруулж, сонгуулийн өмнө үг хэлдэг байна. Өөрөө удирдах систем нь хүүхдүүдэд сургуулийн амьдралд шууд оролцоход, мөн санаачилгатай, манлайлагч байхад нь тусалдаг. Сургуулийн засгийн газрын ачаар сургуулийн доторхи хэд хэдэн арга хэмжээг бэлтгэдэг. Сургуулийн өөр нэг бахархал бол “Сюрприз” нэртэй бүжгийн хамтлаг юм. Залуу бүжигчдийг хотын янз бүрийн арга хэмжээнд олон уридаг байна.
      “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Ховд аймгийн Жаргалан сумын иргэн Д. Дэлгэр цаг уурын өөрчлөлтийн асуудлыг сонирхожээ. Саяхан Владивостокт болсон Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын газар зүйн хэсгийн Номхон далайн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол, Хятадын төр засаг, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэдтэй дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Эрдэмтэд цаг уурын өөрчлөлт ийм хурдан явагдавал дэлхиийд юу болох талаар төсөөлөлтэй болохын тулд хөгжлийн загварыг бүтээхийг оролдож байна. Энэ байдлыг тусгайлан нэг улсад авч үзэж болохгүй. Сүүлийн жилүүдэд ган гачигийн улмаас нуур ширгэж, Амур мөрний сав газар, Алс Дорнодын нийт нутаг дэвсгэрт гол мөрөн татарч байна. Тал нутгийн ус балчигийн экосистем үүнд онцгой өртөж байна. Амур мөрний дагуух балчигийн ус ширгэж, Улаан номонд орсон Япон тогорууны тоо толгой цөөрчээ. Энэ шувуу хэдэн зуугаар бус хэдэн арваар тоологдох болжээ. Монголын тал нутагт бэлчидэг зээр энэ оны 5-р сард төллөхийн өмнөхөн Оросын тийш шилжжээ. Ган гачигаас зугтсан олон мянга амьтан хилийн хамгаалалтын торонд тээгэлж, зарим нь үрэгдсэн байна. Орос-монгол-хятадын “Даурский” олон улсын дархан цаазат газрын мэргэжилтнүүд цаг алдалгүй ажиллаж, сүргийг аварчээ. Нүүдлийн шувууд нэлээд татарч байгаа Торейскийн нуураас ус балчигийн баялаг хадгалагдсан Аргунь голын татамд шилжжээ. Шувуудын аюулгүй байдлыг хангахад голын энэ хэсэгт нэн даруй тусгай хамгаалалттай байгалийн дархан цаазат газрыг нэн даруй байгуулах шаардлагатай байна. Гурван орны эрдэмтэд манай улс орнуудын цаг уурын өөрчлөлтийн таамаглалын загварыг бүтээхэд мэдэлэлэл солилцсон юм. Ямар ч нөхцөлд хүнс, ус байна гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Дэлхийд аюултүй нутаглах эрхтэй амьтан, ургамалынг энэ загварт оруулах талаар хүмүүс бодох хэрэгтэй. Амурын ногоон бүст байгалийн тусгай хамгаалалттай дархан цаазат газар байгуулах хэрэгтэй гэж Оросын Алс Дорнод, Монгол, Хятадын эрдэмтэд тус бага хуралд уриалсан билээ.
       “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.
       Нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Ольга Иванова бэлтгэгч Антонина Ломакина, пультийн найруулагч Елена Почкина, нэвтрүүлэгч Гантигмаа, Гантөмөр нар ажиллаа.

     <сонсох>

     Орчуулагч Г.Нарангарав